БНАСАУ-д Ким Чен Ирийн гэгээн дурсгалыг гурван минут дуугүй зогсон хүндэтгэлээ. Улс орноороо хийдэг ээлжит айлчлалынхаа үеэр тэрээр 2011 оны 12-р сарын 17-нд зүрхний шигдээс өвчний улмаас бурхан болсон юм. Дурсгалы нь хүндэтгэх ёслолын ажиллагаанд оролцохоор АНУ, Орос, Япон, Хятад, Австрал, Канад, Шинэ Зеланд улсуудад амьдардаг солонгосчуудын төлөөлөгчид Пхеньянд хүрэлцэн ирсэн байна. Ким Чен Ирт хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгос улсын хэд хэдэн байгууллага илэрхийлсэн боловч Умардтай харилцах хүний харилцааны хөшгөө Сөүл нээсэнгүй.

Дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа тусгай галт тэрэггүйгээр өнгөрсөнгүй. Ким Чен Ир энэ галт тэргээр Хятад, Орос улсуудад уламжлалт айлчлалаа хийдэг байсан юм. Харин энэ удаа тусгай галт тэрэг Пхеньянд хэсэг эрдэмтэд, технологчдын авч ирлээ. Ким Чен Ирийн бурхан болсны анхны ойг тэмдэглэхээс 5 өдрийн өмнө эх орноо дэлхийн “сансарын аравт ”багтаасан агуу хүмүүсийг авчирсан байна. “Ким Чен Ирийн гэрээслэлийн” дагуу сансарын тойрог замд хиймэл дагуул гаргасны төлөө Ким Жон Ун тэдэнд талархал илэрхийллээ.

Олон шинжээчид хүссэн хүсээгүй энэ хөөргөлтийг “умард солонгосын гайхамшиг” гэж нэрлэлээ. Учир нь АНУ, Өмнөд Солонгос улсын сансарын тагнуулын байгууллагууд техникийн саатлаас болж пуужин тээгчээ задлаж байна гэж мэдээлснээс хойш 10 цагын дараа хиймэл дагуулаа хөөргөж чадсанд оршиж байгаа юм. Тэгэхдээ түлш тээвэрлэсэн тухай мэдээ огт байгаагүй юм.

Байдлаас ажихад энэ байдал Хятад улсын хувьд оньсого болсон байна. Хятадын англи хэл дээр гардаг “Глобал таймс” сонин шууд бус ч гэсэн ийм ойлголт өглөө. Хиймэл дагуул хөөргөснөөс хойш бүс нутгийн улсуудад үзүүлэх хятадын нөлөө багасаж байна гэж тус сонин бичсэн байна. Бүгд л өөр өөрийнхөөрөө тоглож аюулгүй байдлаа өөрсдөд нь ашигтай байдлаар хадгалдахыг оролдож байна.Хятад улсын холбоотон ч гэлээ энэ нь БНАСАУ-д бүр ч илүү хамааралтай юм гэж ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна.

«Хойд Солонгост үзүүлэх Хятад улсын шахалт үзүүлэх болон харилцан үйлчлэх хэрэгсэлүүд нь хязгаарлагдмал юм. Өөрийн улсынхаа аюулгүй байдлыг өөрөө хамгаалж чадах бие даасан, тусгаар улс гэдгээ үзүүлж байна. Энд Хятад улс ч тэр, өөр бусад улсууд ч тэр хойд солонгосын удирдлагуудыг ямар нэгэн зүйлийн буруу хийж байна гэж ятгаж чадахгүй. Гэлээ гэхдээ Умард Солонгос улс Хятад улсын ашиг сонирхол, сэтгэл түгшиж байгаа явдалд анхаарал хандуулж байгаа юм. Тэд тодорхой хэмжээгээр Бээжинтэй байр сууриа зөвшилцдөг юм» гэж Яков Бергер ярилаа.

Гэхдээ чухам ямар хэмжээгээр гэдэг нь одоохондоо тодорхой бус байгаа юм. Зуны сүүл сард Ким Жон Ун Хятад улсад айлчлах гэж байна гэсэн анхны мэдээ ирж байсан юм. Харин айлчлал хойшлогдсон гэж сүүлд нь мэдээлсэн юм. Хятадын КН-ын 18-р их хуралын бэлтгэл ажилтай холбогдуулан хойшлуулсан гэж Бээжингийн нэрээ нууцалсан дипломат эх сурвалж мэдээлсэн юм. Пхеньянтай харилцаанд өөрчлөлт оруулах боломжийн тухай мэтгэлцээн Бээжинд болж байгаа гэж шинжээчид таамагласан байна. Зөрүүд холбоотон нь хятад маягын шинэчлэлт өөрчлөлт хийхийг хүсэхгүй байгаа, “ахынхаа” үгэнд орохгүй байгаа зэргээс болж түүнийг гаргуунд нь гаргаж жирийн харилцаанд шилжих тухай яригдаж байж болох юм. Одоо Хятад улс солонгосын хойгын талаар шинэ бодлого явуулах шаардлагатай юу, үгүй юу гэсэн асуудал дээр хятадын стратег тогтоод байна гэж бээжингийн англи хэл дээр гардаг “Глобал таймс” сонинд саяхан бичсэн байна.

Ким Жон Ун эцгийнхээ өвийг хайр гамтай зарцуулж байна. Гэхдээ энэ нь тус улсын байр суурийн бат бэх байдлын батлан даалт болж чадсангүй. БНАСАУ-д өнөөгийн нөхцөл байдалд дургүйцсэн олон хүн байна. Жишээ нь, арми, улс төрийн дээдсүүд, ялангуяа орон нутагт маш олон хүн байна. Маршалын мөрдөс болон төрийн дээд сэнтий байгаа ч гэсэн Ким Жон Уны байр суурь тийм ч бат бэх биш юм. Ийм учраас л тэр нэг ч удаа гадаадад айлчлаагүй юм. Уул нь ХКН-ын 18-р их хурал сарын өмнө дуусан шүү дээ. Пхеньянд дурсгалын үйл ажиллагаа болохын өмнө болж өнгөрсөн маш чухал үйл явдал хиймэл дагуултай пуужин хөөргөсний дараа Ким Жон Ун  Бээжинд хүрэлцэн очвол хоёр дахь чухал үйл явдал болох байлаа.