Японы парламентын доод танхимын сонгуульд тэргүүлсэн Либерал-ардчилсан намын тэргүүн Синзо Абэ Орос улстай харилцааг хөгжүүлэх бодолтой байна. Тэрээр энэ тухай санал хураалтын өдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Либерал-ардчилсан намын удирдагч «орос-японы хоёр талын харилцаа сайжрана» гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд ОХУ-ын удирдлагатай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

«Оросын дуу хоолой» радио шинэ Сайд нарын танхимын гадаад бодлого ямар болох талаар саналаа илэрхийлэх хүсэлт оросын ба японы шинжээчдэд тавьжээ. Их сургуулийн профессор Хосэй Нобуо Симотомаи хэлэхдээ «Японы Ардчилсан нам Либерал-ардчилсан намын эсрэг янз бүрийн хүчний нэг ёсны нэгдэл болсон учир зохион байгууллалттай гадаад бодлого явуулахад бэлэн биш байв.

Харин ерөнхий сайд Абэ засгийн газрынхаа ажлыг чухам гадаад улс төрийн үйл ажиллагаа болон япон-америкийн харилцааг хэвийн болгох арга хэмжээгээр эхлүүлэх бололтой. Ардчилсан нам тэгж чадаагүй байна. Абэ тухайн үед засгийн газрыг тэргүүлж байсныг дурдмаар байна.

Тэр үед Абэ бусад улсаас түрүүн Хятад улсад айлчласан нь тэмдэглүүштэй. Гэвч өнөөгийн нөхцөл байдал 2006 оныхоос огт өөр байна. Хятад улстай харилцаа хурцдсан нөхцөлд япон-оросын хамтын ажиллагаа сайн төлөвтэй байна гэж үзэж байна.

Түүнээс гадна Абэ Орос улстай дипломат харилцааг хөгжүүлэх туршлагатай юм. Иймээс Орос улстай харилцах асуудал засгийн газры нь улс төрийн бодлогын тэргүүн зорилт болж магадгүй. Эдүгээ Хятад улстай нутаг дэвсгэрийн асуудал хурцдсан учир ийм асуудлаас болж Орос улстай харилцааг хурцатгахыг хичээхгүй бололтой» гэв.

Сэтгүүлч Казутака Иизима ч профессор Нобуо Симотомаийн саналыг дэмжиж байна. Тэрээр хэлэхдээ «Абэ юуны түрүүнд Хятад, Өмнөд Солонгос улсуудтай харилцаа хурцдсан асуудлыг зохицуулах ёстой. АНУ-тай стратегийн харилцааг сэргээх нь хамгийн чухал асуудал юм. Энэ агуулгаар тэрээр эдгээр асуудлыг шийдвэрлэсний дараа Орос улстай харилцах харилцаан дээр ажиллана.

Эдүгээ Сибирь, Алс Дорнодын хөгжлийг Орос улс чухал чиглэл хэмээн үзэж байна. Япон улстай энэ талаар хамтран ажиллах нь нэн чухал юм. Иймээс Абэ Орос улстай хамтын ажиллагааг урагш ахиулахын хамт нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх тодорхой төлөвлөгөөг шуурхай зохиох ёстой» гэв.

Абэ засгийн газрыг тэргүүлэх үед нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар улам хатуу байр суурь баримтлана гэж оросын зарим шинжээч үзэж байна. Японы улс төрчдийн үг ярианд «Рёдо Гайко» (нутаг дэвсгэрийн дипломат ажиллагаа) тусгай томъоллыг хэрэглэж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэж шинжээч Валерий Кистанов онцлоод

«Ардчилсан намын гадаад бодлого дампуурсан гэж Абэ үзэж, намыг ширүүн шүүмжилж байна.АНУ-тай харилцаа доройтож, Хятад улс Сенкаку арлуудыг эргэн тойрсон маргааныг идэвхжүүлсэн. Ардчилсан нам эрх барьж байсан үед ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Кунаширт, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Такэсима арлуудад айлчлав. Өнгөрсөн даваа гаригт Абэ Японы ирээдүйг хэрхэн үзэж байгаагаа тодорхойлсон 10 хуудастай өгүүлгийг «Бунгеи Сюнзю» сэтгүүлд нийтлүүлжээ.

Эдгээр хоёр айлчлал японы гадаад бодлогын дампуурал болсон. Ийм байдлыг зохицуулах бодолтой байна гэж тэрээр бичжээ. Японы гадаад бодлого улам хатуу болно гэсэн дүгнэлт үүнээс хийж болно. Энэ удаад шинэ ерөнхий сайд юуны түрүүнд АНУ-д хүрэлцэн очно. Тэрээр Японы ардчилсан нам эрх барьж байсан үед япон-америкийн эвсэлд гарсан «цоорхойг таглахыг» оролдох бололтой» гэв.

Шинжээч Андрей Фесюн өөр саналтай байна. Японы дипломат ажилтнууд Өмнөд Курилын арлуудын талаар байр сууриа өөрчлөхгүй. Гэвч Москватай яриа хэлэлцээг хурцатгахаас сэрэмжлэх бололтой. Эдүгээ Япон, Орос улсууд эдийн засгийн харилцааны хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байна гэж Андрей Фесюн хэлээд

«Одоо Хятад, Өмнөд Солонгос улсуудтай харилцаа хурцдсан учир японы гадаад бодлого маш хүнд байдалд орсон. Ийм нөхцөлд ОХУ-тай харилцааг доройтуулах нь түүнд ашиггүй байна. Тэр ч байтугай Япон улс хоёр талын харилцааг сайжруулах ядаж нэлээд элэгсэх дотно болгохыог хийчээх юм. Эдийн засгийн томоохон төслүүдийг хамтран хэрэжүүлэх байх» гэлээ.

Эдүгээ эдийн засгийн хамтын ажиллагаанг хөгжүүлэх зорилгоор Япон улсад санал болгох зүйл Орос улсад байгаа. Ийм боломжийг алдахгүй гэдэгт найдаж байна.