Канад, АНУ, Австрали гурав «хийн хувьсгал» хийх боломж Хятад улсад олгохгүй.Занарын хий,уурхайн метан олборлох технологийг Хятад улсад дамжуулж өгөх нь арилжааны ч, улс төрийн ч үүднээс ашиггүй гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн ерөнхий захирал Константин Симонов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэв. Хятад улсаас эдгээр улстай байгуулах ирээдүйн хийн төслүүдийг шинжээч тэгж тайлбарлав.

Хятадын нефть, хийн компаниуд дэлхийн уламжлалт бус хийн зах зээлд маш идэвхтэй гарч байна. Petro China канадын Encana компанитой хамтран хэрэгжүүлэх төсөлд 2,2 тэрбум доллар оруулна. Эдгээр хоёр компани канадын Альберта мужид занарын хийн нөөцийг эзэмшинэ. Түүнчлэн уурхайн шингэрүүлсэн метан хий олборлох австралийн хоёр төсөлд нэгдэх тухай Petro China зарлан мэдээлжээ. Тус компани 1,63 тэрбум доллар төлсөн байна. Түүнээс гадна Хятад улс занарын хийг оролцуулан байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх төслүүдэд өөрийн хувьтай байна.

Өнгөрсөн долоо хоногт Канадын эрх баригчид Nexen нефть хийн компани нь хятадын CNOOC компанийг 15,1 тэрбум доллароор худалдан авахыг сайшаав. Тус компани усан дорхи эх газрын үргэлжлэлд нефть хий олборлодог.

Хятад улс эдгээр төслийн хүрээнд юуны түрүүнд технологийг сонирхож байна. Тус улс «хийн хувьсгал» хийх гэж байна. Гэвч түншүүд нь өөрийн төлөвлөгөөтэй гэж Константин Симонов хэлээд

«Канад, Австрали, АНУ эдгээр технологийг Хятадад хүртээхийг огт хүсэхгүй байна. Мэдээжээр эдгээр гурван улс мөнгө хөрөнгө авахыг эрмэлзэж байна. Иймээс тухайлбал Канад улс арилжааны оролцоотой, техникийн шийдвэрийг хүртээхгүй загварыг ашиглах бодолтой байна» гэв.

Хятадын түншүүд уламжлалт бус хий олборлох, шингэрүүлэх технологийн нийлүүлэлтийг хязгаарлах зорилгоор бололцоотой бүхнийг хийнэ гэж Константин Симонов үзэж байна. Үүнд улс төрийн шалтгаан бас нөлөөлж байна. АНУ Хятад улсыг геополитикийн гол өрсөлдөгч хэмээн үзэж байгаа хийгээд АНУ-аас Канад, Австрали хоёр улсад улс төрийн их нөлөө үзүүлж байна. Арилжааны тооцоолт бас нэг шалтгаан болсон гэж Симонов хэлээд

«Эдүгээ байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх үзэл баримтлал өргөн дэлгэрсэн. Канадын экспортын урьдчилан үнэлгээг нэлээд хэтрүүлсэн шинжтэй гэж үзэж байна. Шингэрүүлсэн хий Хятадад нийлүүлэх боломж байна гэж канадын тал итгэж байна. Иймээс олборлолтыг нэмэгдүүлэх техникийн боломж Хятадад олгох ёсгүй. Юу гэвэл Хятад улс уламжлалт бус хийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлвэл Хятадад нийлүүлэх хийн хэмжээ багасах юм. Энэ нь канадын шингэрүүлсэн хий Хятадад нийлүүлэх боломж багсана гэсэн үг гэв.

Энэ нь Австралид ч хамаатай. «Фукушима» АЦС-д осол гарснаас хойш австралийн шингэрүүлсэн хий Японы эрчим хүчний хэрэгцээг хангахад туслав. Тэгээд шинжээчид Хятад улсад нийлүүлэх австралийн хийг нэмэгдүүлэх талаар ярьцгааж эхлэв. Иймээс Австрали улстай хэрэгжүүлэх төслүүдэд уурхайн метан хий олборлох, шингэрүүлэх замд саад тотгор гарч болзошгүй. Хятад улсаас «технологийн нууц явуулгын» замаар дорвитой алхам хийжээ. Гэсэн ч ийм ажиллагаа үр дүнд хүрэх эсэх нь тодорхой биш байна.