Зэвсгийн чөлөөтэй гүйлгээг зарчмын хувьд эсэргүүцэж байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев америкийн Коннектикут муж улсад эмгэнэлт хэрэг явдал болсонтой холбогдуулан мэдэгдэв. Өнгөрсөн баасан гаригт 20 настай зэвсэгтэй залуу Коннектикут муж улсын Ньютаун хотын бага сургуульд дайран орж, эхлээд өөрийнхөө ээжийг будан хөнөөгөөд хаа сайгүй хүмүүсийг буудаж, эцэст өөрийгөө буудан хөнөөжээ. 26 хүн түүний дотор 20 хүүхэд эмгэнэлт хэргийн золиос болов. «Аймшигт эмгэнэлт хэрэг явдал зүрх шимшрүүлж байна. Зэвсгийн чөлөөтэй гүйлгээг эсэргүүцэгчдийг бүрэн дэмжиж байна. Энэ нь миний зарчимт байр суурь» гэж ОХУ-ын ерөнхий сайд олон нийттэй харилцах Facebook сүлжээний өөрийн хуудаст бичжээ. Дмитрий Медведев бага сургуульд хүүхэд багш нар амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад эмгэнэл илэрхийлэв.