БНХАУ-ын эрх баригчид гадаадын улсын сан ба Төв банкуудаас улс орны нь капиталын зах зээлд оруулах хөрөнгийн туйлын хэмжээний хязгаарлалтыг албан ёсоор хүчингүй болгов. Урьд үндэсний сайн сайхан байдлын сан, Төв банкуудаас болон мөнгөн-зээлийн өөр удирдах байгуулагуудаас оруулах хөрөнгийг 1 тэрбум доллароор хязгаарлсан билээ. Энэ хязгаарлалт бусад хөрөнгө оруулагчдын хувьд хүчин төгөлдөр хэвээр байна. БНХАУ-ын валютын зах зээлийн улсын удирдлагын сайтад байрлуулсан мэдээлэлд энэ тухай өгүүлжээ.Энэ арга хэмжээ БНХАУ-ын санхүүгийн системийг цаашид либералчлах, юанийг хөвөрдөг валют болгоход чиглэгдснийг «Интерфакс» агентлаг тэмдэглэжээ.