Египетийн гол сөрөг нам «Улс үндэстнээ аврах фронт» улс орныхоо шинэ Үндсэн хуулийн асуудлаархи бүх нийтийн санал хураалтын эхний үеийг ахин  явуулахыг шаардаж байна. Түүнчлэн сөрөг хүчин санал хураалтын явцад 4 мянган зөрчил илрүүлсэнийг  мөрдөн байцаахыг шаардаж байна гэж араб дундын «Аль-Арабия» телевизийн суваг мэдээллээ. «Лалын ахан дуус» хөдөлгөөний улс төрийн жигүүр-Эрх чөлөө, шудрага ёсны нам бүх нийтийн санал хураалтын эхний үеийн дүнг нийтлүүлэв.

Намын тоо баримтуудаас харахад санал хураалтад оролцогчдын дийлэнх олонхи нь Үндсэн хуулийн шинэ төслийг дэмжсэн байна. 56,5 хувь нь дэмжсэн тухай үүний өмнө «Аль-Ахрам» сонин мэдээллээ. Египетийн өөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл адилхан тоо хэмжээг дурдав. Гэвч «албан ёсны бус ямар ч үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй» гэж «Улс үндэстнээ аврах фронтын» төлөөлөгчид мэдэгдэв.

Енгипетийн шинэ Үндсэн хуулийн төслийн асуудлаархи бүх нитийн санал хураалтын эхний үе шат 12-р сарын 15-нд болжээ. Мөн тэр өдөр египетийн арван муж түүний дотор Каир, Александрия зэрэг томоохон хотуудын оршин суугчид бүх нийтийн санал хураалтад оролцов. Санал хураалт египетийн өөр мужуудад 12-р сарын 22-нд явагдана.