АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Коннектикут муж улсын Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд хэлмэгдэгсдийн буян үйлдэх үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах амлалт өгөв. «Ийм эмгэнэлт хэргийг эцэслүүлэхийн тулд бид өөр болох ёстой» гэж Обама хэллээ. Баасан гаригт Адам Ланзын буудлагад амь үрэгдсэн 20 хүүхэд, 6 насанд хүрэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс үндэстнээс хууль тогтоох тодорхой арга хэмжээ авах ёстой гэж тэрээр онцлов.

Чухам ямар арга хэмжээ авахыг Обама хэлээгүй боловч түүний уриа америкийн улс төрчдийн сэтгэлийг донсолгож мэднэ гэж ажиглагчид тэмдэглэв. АНУ-д зэвсгийн тухай хуулийг ширүүсгэхийг Ардчилсан намын дээгүүр албан тушаалтай хууль тогтоогчид уриалав. 1-р сард конгресс ажиллаж эхлэснээс хойш байлдааны зэвсгийг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулна гэж сенатын тагнуул, аюулгүй байдлын хорооны дарга Дайан Файнштейн мэдэгдэв.

2004 онд адилхан төсөл дампуурсан билээ. Гэвч улс төрийн зөвшөлд хүрэхэд хэцүү. Бүгд найрамдах нам болон ардчилсан намын консерватив үзэлтэй зарим гишүүн зэвсгийн тухай хуулийг ширүүсгэхийг уламжлал ёсор эсэргүүцдэг. АНУ-ын Үндсэн хуулийн 2 дахь засвар амь насаа зэвсгээр хамгаалах иргэдийн эрхийг баталгаатай болгожээ.