Сири улсын нөхцөл байдалд засгийн газар ч засгийн газрын эсрэг хүчний отрядууд ч бүрэн төгс ялах аргагүй байна. Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулах нь зайлшгүй чухал гэж Сири улсын дэд ерөнхийлөгч Фарук аш-Шараа ливаны «Аль-Ахбар» сонинд мэдэгдэв. Ямар ч тал «асуудлыг бүрэн төгс шийдвэрлэх» хүч чадалгүй байна гэж тэрээр өнөөдөр сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа тэмдэглэжээ. Үүний хамт гадаад гүрэн улсуудтай хамссан зэвсэгт буюу иргэний сөрөг хүчнийг «сирийн нийт ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгч» хэмээн үзэж болохгүй.Иймээс үндэсний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулах хэрэгтэй гэж аш-Шараа үзэж байна. «Бид ямар нэг хувь хүн буюу дэглэмийг биш Сири улс оршин тогтнохыг л хамгаалаж байгаагаа ухамсарлах ёстой» гэж дэд ерөнхийлөгч аш-Шараа онцлов.