Улс орны удирдагч асан Ким Чен Ир өөд болсноос хойш нэг жил өнгөрсөнтэй холбогдуулан өнөөдөр БНАСАУ-д дурсгалын ёслол үйлдэж байна. БНАСАУ-ын эрх баригчид 17,18 өдрүүдэд гашуудлын арга хэмжээ явагдах үед согтууруулах ундаа хэрэглэхийг оролцуулан хэдэн хорио тогтоосон тухай Умард Солонгосоос ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж байгаа « Дейли Эн-Кей» интернет-сайт мэдээлжээ.

Өнөөдөр Пхеньянд үдийн өмнө үйлдсэн дурсгалын ёслолыг телевиз, радиогоор нэвтрүүлэв. Дараа нь нэг минут дуугуй ёслон зогсов. Үдээс хойш дурсгалын ёслол бүс нутгуудад шилжив. Орон нутгийн оршин суугчид БНАСАУ-ын хуучин удирдагчийн хөшөөний дэргэд дурсгалы нь ёслон хүндэтгэнэ.

БНАСАУ-ын эрх баригчид гашуудлын ойг тохиолдуулан Ким Чен Ирийн том дарвуулт онгоцыг Пхеньянд Кымсусаны дурсгалын ордонд (Ким Ир Сений мавзолей) байрлуулав. Ким Чен Ирийг энд бас оршуулсан юм. Дарвуулт онгоцыг зүүн Вонсан хотоос баруун Нампхо боомт хотод тээвэрлээд тэндээс Пхеньянд шилжүүлжээ.Дарвуулт онгоцыг тээвэрлэхийн тулд боомт хотоос нийслэл хүртэл төмөр зам тавьжээ.

БНАСАУ-ын урьдын удирдагч Ким Чен Ир зүрхний багтраагаар 2011 оны 12-р сарын 17-нд өөд болжээ. Түүний хүү Ким Жон  Ун БНАСАУ-ын шинэ удирдагч болсон юм.