Японы шинэ эрх баригч Либерал-ардчилсан намын дарга Синзо Абэ найрамдах гэрээнд гарын үсэг зурах замаар ОХУ-тай нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Өчигдөр Токиод тэрээр хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгджээ. Либерал-ардчилсан намын удирдагч «орос-японы хоёр талын харилцаа сайжрана» гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд ОХУ-ын удирдлагатай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Японы сонгогчид сүүлийн үед 2 дахь удаагаа улс орныхоо улс төрийн газрыг зургийг үндсээр нь өөрчлөв. Парламентын сонгуулийн дүнгээр Либерал-ардчилсан нам дийлэнх олонхи санал авчээ. Тус нам «Коменто» намын түншүүдтэйгээ хамт парламентын доод танхимын 480 суудлаас 325 нь эзлэв. Либерал-ардчилсан нам парламентад 294 суудалтай боллоо. Либерал-ардчилсан нам бараг 50 жил дараалан засгийн эрхэнд байсан үед 2009 оны сонгуульд тэргүүлсэн Японы Ардчилсан нам төчнөөн санал авсан тухай өнөөдөр «Файнэншл таймс» сонинд бичжээ. Либерал-ардчилсан нам тэргүүлсэн учир биржийн Никей индекс 1,4 хувиар өсөн нэмэгдэж, сүүлийн найман сард анх удаа 9900 зүйлд ойртов. Либерал-ардчилсан нам тэргүүлнэ гэж зах зээлийнхэн үзэж байсан. Дэд бүтцэд гаргах хөрөнгийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг урамшуулна гэж тус нам амлажээ. Түүнчлэн Либерал-ардчилсан нам иенийн ханш суларсан асуудлыг шийдвэрлэхээр Японы Төв банканд шахалт үзүүлэх бодолтой байна.

Либерал-ардчилсан намын тэргүүн Сизо Абэ ерөнхий сайдаар томилогдож, улс орныхоо батлан хамгаалах сүр хүчийг зузаатгах амлалтаа биелүүлнэ гэж ажиглагчид үзэж байна. Тухайлбал Абэ Япон улсын хяналтад байгаа Сенкаку (Дяоюйдао) арлуудад цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байна. Эдгээр арал Япон Хятадын хооронд нутаг дэвсгэрийн асуудлаар маргаан аль хэдийнэ үүсгэсэн юм.

Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода эрх баригч Ардчилсан нам сонгуульд ялагдсныг хүлээв. Намын тэргүүний албан тушаалаас огцроно гэж тэрээр зарлан мэдээлэв. Ямар учраас нам сонгуульд ялагдсан бэ? гэсэн асуултад Нода хариулахдаа» 2009 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш хүмүүсийн найдварыг биелүүлж чадаагүй гэжээ.