Баасан гаригийн орой 20 настай гэмт хэрэгтэн гал нээсний улмаас 28 хүн түүний дотор 20 нь хүүхэд амь насаа алдсан Ньютаун хотод өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама очих болно. Сэнди-Хук сургуулийн сурагчдын гэр бүл болон амиа алдагсадын гэр бүлийнхэнд зориулсан олон шашинтнуудын мөргөл дээр ерөнхийлөгч үг хэлнэ. Энэ аймшигт аллага Ньютаун хотод баасан гаригийн өглөө болсон юм. Адам Лэнза гэгч этгээд эхлээд өөрийнхөө ээжийг алаад дараа нь түүний машинаар сургууль дээрээ очиж 5-10 настай 20 хүүхэд болон 8 том хүнийг буудан алсан байна. Дараа нь энэ этгээд өөрийгөө егүүтгэсэн байна. Ланза чухам яагаад энэ гэмт хэргийг үйлдэх болсон нь тодорхойгүй байна. Бямба гаригт дэлхийн улсуудын төрийн тэргүүнүүд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид энэ эмгэнэлт явдлыг тохиолдуулан америкчуудад гүн эмгэнэлээ илэрхийлсэн байна. Коннектикут мужийн бага сургуульд болсон эмгэнэлт явдлын үеэр чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн явдалд оросуудад ОУ-д суугаа АНУ-ын элчин сайд Майкл Макфол талархал илэрхийлсэн байна. Дипломатч өөрийн Твиттер дэх микроблогтоо ингэж бичсэн байна. Бямба гаригт оросууд АНУ-ын ЭСЯ-нд цэцэг, хүүхдийн тоглоом, зул авчирсан байна. Энэ эмгэнэлт явдлыг тохиолдуулан Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад гүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн бямба гаригт Оклахома мужийн Бартлсвилл хотын сургуульд алан хядах ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байсан сурагчийн баривчилсан байна. 18 настай Сэмми Чавес сургуулийнхаа найз нөхдүүдийг хууран тусгай байранд оруулж байгаад бүгдий нь буудан алахаар төлөвлөсөн байна гэж цагдаагийн газар мэдээлжээ.

Гэрэл зураг