Өнөөдөр болж байгаа японы парламентийн доод танхимын сонгуулийн сонгогчдын ирц тааруу байна. Сонгуулийн хэсгүүд нээгдснээс хойш 5 цагын дараа сонгогчдын дөнгөж 14% нь саналаа өгсөн нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 7,34%-иар бага байна. Япон улсын парламентын доод танхим ерөнхий сайдаа сонгож, улсын төсөв баталдаг тул гол байгууллага юм. Санал асуулгын дүнгээс харахад сөрөг Либерал ардчилсан нам болон эвсэл дотроо ойрын түнш Комэйто намынхан 480 суудлаас 300 орчмы нь авах магадлал өндөр байна. Энэ тохиолдолд тус намын удирдагч Синдзо Абэ шинэ ерөнхий сайд болох юм. Сонгуулийн өмнөх тэмцэлд 12 намаас1500 орчим нэр дэвшигчид оролцож байна.