ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт үндэсний баяр тусгаар тогтнолынх нь өдрийг тохиолдуулан баяр хүргэлээ. Казахстан улсын эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан техикийн салбарт гаргасан ололт амжилтыг тэрээр өндөр үнэлсэн байна. Оросын төрийн тэргүүн орос, казахстан улсуудын стратегийн хамтын ажиллагааны нааштай хөгжил, Гаалийн холбоо, Эдийн засгийн нэгдсэн орон зай, Евроазийн ЭЗХАБ, ТУХН болон бусад олон талт бүтэцүүдэд бодитойгоор хамтран ажиллаж байгаа болон улс төрийн яриа хэлэлцээний идэвхитэй байдал зэргийг онцлон тэмдэглэлээ.