Москва хотод болж байгаа Европын хоккейн тэмцээний “Нэгдүгээр сувгын цом”-ын төлөө тоглолтын хоёр шатны дүнгээр оросын шигшээ баг түрүүлж явна. Бямба гаригт оросууд Чехийн багыг 6:0-ийн харьцаатайгаар бут ниргэлээ. Харин шведүүд финүүдийг 3:1-ээр хожсон байна. Хоёр өдрийн тоглолтын дараа оросын шигшээ баг 6 оноотой болж нэгдүгээр байрт явж байна. Гурван оноотой шведийн баг хоёрдугаарт, финүүд мөн 3 оноотой гуравдугаар байрт орсон байна. Харин одоохондоо нэг ч оноо аваагүй чехийн баг сүүл мушгиж байна. Өнөөдөр 12-р сарын 16-нд болох төгсгөлийн тоглолт дээр Оросын шигшээ баг Финляндын багтай, Чехийн баг Шведийн багтай тус тус тоглох юм байна.

Гэрэл зураг