“Сирийн ард түмнийг хохироож байгаа Барууныхан болон АНУ-ын шудрага бус хоригийг НҮБ эрс шүүмжилж өөрчлөх ёстой гэж” Сирийн ГХЯ-ны сайд Валид Муаллем бямба гаригт мэдэгдсэн байна. Дамаскын эсрэг авсан хориг арга хэмжээнээс болж тус улсын хүмүүнлэгийн байдал эрс муудаж байна гэж тэр хэлсэн байна. Тус улсад үзүүлэх үр ашигтай хүмүүнлэгийн тусламжийг урьдын адил улс төрийн шаардлагатай холбож байгаад сирийн төр засаг харамсаж байгаагаа илэрхийллээ. Байлдааны үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн нутгийнханд засгийн газраас тусдамж хүргэхэд алан хядагчид булаан авч байгаа тохиолдол гарсаар байна. Сири улсын хойд нийслэл Алеппо хотын хүмүүнлэгийн байдал сүүлийн үед эрс муудаж байна гэж урьд нь мэдээлж байсан юм. Хотынхон дулаацахын тулд мебель, мод түлж байна. Ялангуяа алан хядагчид байрласан дүүргүүдийн оршин суугчид илүүтэйгээр хэлмэгдэж байгаа ба тэнд амьдарч байгаа гэр бүлүүдийн 30% нь өлсөж байна.