Пэтриот пуужингийн довтолгооноос хамгаалах системийг түрк, сирийн хил дээр байрлуулах нь Европ тивийг бүхэлд нь хамрах дэлхийн дайнд хүргэж мэднэ. Иран улсын ЗХ-ний ЖШ-ын дарга Хасан Фирузабади ингэж мэдэгдлээ. “Энэ нь хүн төрлөхтний ирээдүй болон Европ тивийн ирээдүйд тун аюултай” гэж генерал хэлээд энэ пуужинг “дэлхийн газрын зураг дээрх хар толбо” гэж нэрлэлээ. Пуужингийн довтолгооноос хамгаалах Пэтриот систем нь Түрк улсын нутаг дэвсгэр дээр байх ёстой хугацаанаасаа хэтрэхгүй байх болно гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен урьд нь мэдэгдэж байсан юм. Сири улсын зүгээс учрах агаарын болзошгүй халдлагаас хамгаалахын тулд Пэтриот системийг тус улсын нутаг дэвсгэр дээр байлуулахыг Анкара НАТО-гоос 11-р сарын дундуур хүссэн юм. Эдгээр пуужингийн системийг тус улсын зүүн өмнөд нутагт Сири улсын хилээс 100 километрийн зайд ирэх жилийн 1-р сараас байрлуулна гэж түркийн ОНХМХ-үүд мэдээлж байна.