Сири хоорондын яриа хэлэлцээг зохион байгуулахад ОУ бэлэн байна. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров баасан гаригт Москвад сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзахдаа ингэж мэдэгдлээ. Яг энэ өдөр хэлэлцээрийн ширээнд суухаас татгалзаж байгаа Башар Асадыг эсэргүүцэгчдийг ЕХ-ны дээд хэмжээний уулзалтанд оролцогчид дэмжсэн байна. Үүнээс гадна Сири улсын хууль ёсны ерөнхийлөгчийг түлхэн унагаахыг дахин уриаллаа.

Сири улсын чөлөөлөлт, өөрчлөлтийн төлөө үндэсний фронтын төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирсэн байна. Энэ байгууллага нь Сири улсад байрладаг ба сөрөг хүчин төр засагтай яриа хэлэлцээ хийхийн төлөө байгаа юм. Сирийн мухардмал байдлаас цэргийн аргаар биш улс төрийн аргаар гаргах ёстой ба ямарч хүчирхийллийг нэн даруй зогсоохын төлөө байна гэж тус төлөөлөгчдийн тэргүүн Кадри Жамиль мэдэгдсэн байна. 6-р сарын 30-нд Женевт хийсэн олон улсын тохиролцоо үндэс суурь нь болох ёстой. Үүнээс гадна сирийн сөрөг хүчний энэ хэсэг засгийн газартай яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа мэдэгдлээ. Мөргөлдөөнд оролцож байгаа бүх талууд хүлээн авч болохуйц ийм шийдвэрийг л олох хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь АНУ, ЕХ хоёр сирийн хямралын хөгжилд шинэ түлхэц өглөө. Вашингтон Франц улсын нэгэн адил Сирийн хувьсгалын болон сөрөг хүчний үндэсний эвслийг сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрлөө. Энэ зун Женевт АНУ, ЕХ, Орос, Хятад болон арабын орнуудын тохиролцоонд өгсөн хүчтэй цохилт гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров үзэж байна: «АНУ өөрийн ерөнхийлөгчөөрөө үндэсний эвслийг сирийн ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрүүлснийг би үнэхээр гайхаж байна. Энэ нь бүх сирийн яриа хэлэлцээг эхлүүлэх тухай заасан женевийн тунхагт харшилж байгаа юм» гэлээ.

Сирийн зохицуулалтад гаргаж байгаа Москвагийн хүчин чармайлтын эсрэг Барууныхны гаргаж байгаа байр суурь гэж ОУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн шинжээч Борис Долгов үзэж байна: «ОУ нилээд хатуу байр суурь баримтлах ёстой. Хууль ёсны төр засагтай тэмцэлдэж байгаа засгийн газрын эсрэг хүчнийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрч байгаа нь сирийн хямралын шинэ үе шатны тухай асуудлыг гарган тавьж байна гэсэн үг. Энэ нь цэргийн сөргөлдөөнийг гаднаас шууд нээлттэй дэмжиж байна гэсэн үг юм. ОУ нилээд шийдвэртэй байр суурийг баримтлах ёстой. Сири улс дахь зэвсэглэсэн алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа тэр хүчинд дэмжлэг үзүүлэх ёстой» гэж тэр ярилаа.

Зөвшилцсөн шийдвэр боловсруулахын тулд Вашингтон “гурван Б-гийн” буюу Брахими-Бернс-Богданов гэсэн хэлбэрийг идэвхжүүлхийг Москвад санал болголоо. Өөрөөр хэлвэл сирийн зохицуулалтын асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч болон ОУ, АНУ-ын төлөөлөгчдийн уулзалт гэсэн үг юм. Энэ санаачлагыг Стратегийн үнэлгээний оросын хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов давхар ёроолтой гэж үзэж байна: «Олон улсын бодлогын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлэлцээр хийх болон байр сууриа зөвшилцөх нэмэлт талбар байнга шаардагдаж байдаг юм. Зөвшилцсөн үйл ажиллагаа явуулах үүднээс АНУ Женевт гарын үсэн зурсан, харин дараа нь зэвсэгт сөрөг хүчний ямарч буулт хийхийг хүсэхгүй байгаа тэр хэсгийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрснөөрөө түүнийгээ хүчингүй болгож байна. Дэлхийн бусад улсуудын нүдэнд соёл иргэншилтэй гэдгээ харуулахын тулд АНУ “Гурван Б-гийн” дипломат талбарыг ашиглах гэж байгаа юм биш биз гэсэн асуудал өөрийн эрхгүй төрж байгаа юм гэж тэр ярилаа.

Ливи улсад дэглэмийг сольсон шиг Сири улсад НАТО цэргийн шууд халдан түрэмгийлэл үйлдэх тухай одоохондоо яриагүй» гэж оросын шинжээчид үзэж байна. Дахиад нэг цэргийн кампанит ажил явуулахыг хэн ч хүсэхгүй байна. Сөрөг хүчинд зааварчилгаа өгөх, зэвсэг мөнгөөр туслах замаар Барууныхан тэдний гараар Башар Асадын дэглэмийг ганхуулах болно. Үүний хамт тэд сирийн хямралыг зохицуулах шийдвэрийн бүхий л боломжтой хувилбаруудыг авч үзэж байна гэж чанга дуугаар мэдэгдсээр байх болно.