ОУ өөрийн хөгжлийнхөө шинэ шатанд орж байна. Владимир Путины оросуудад болон дэлхий дахинд хүргэх гэсэн гол санаа бол энэ юм. 12-р сарын 12-нд Холбооны хуралд оруулсан жил бүрийн илгээлтэндээ ерөнхийлөгч, дэлхий дахиныг нефть, хийн бус хүний нөөц бололцооны даяарчлалыг хамарсан шинэ тулалдаан хүлээж байна гэж онцлон тэмдэглэхдээ. Энэ сорилт дуудлагыг бүрэн хүлээж авч чадахуйц тийм өөрчлөлт ОУ-д шаардлагатай байна. Улс орны эдийн засаг, нийгэм, дотоод болон гадаад бодлого зэрэг амьдралын бүх хүрээг өөрчлөлт шинэчлэлт хүлээж байна. Мэдээж хэрэг эхний ээлжинд төр засаг болон ард түмний хэлхээ холбоо маш чухал учир В.Путин ч үүнд онцгой анхаарал хандуулах шиг боллоо. Оросууд ард түмнийг түшмэдүүд удирддаг гэж үзсээр ирсэн юм. Ийм учраас л иймэрхүү харилцан ойлголтыг эхний ээлжинд өөрчлөх шаардлагатай байна, гэхдээ ам хэлээрээ биш ажил хэрэг дээр өөрчлөх хэрэгтэй гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна: «Улс орныхоо төлөө хүлээх хариуцлага уриа, лоозонгоор биш хүмүүс төр засаг ил тод, хүртээмжтэй гэдгийг харж, төр засаг өөрөө улс орон, хот тосгон, бүс нутаг, иргэн бүрийнхээ төлөө “амь хайргүй” тэмцэж, нийгмийн санал санаачлагыг тооцож байгаа гэдгээ харуулахад орших байх. Төр засаг явцуу хүрээгээр тусгаарлагдаж болохгүй. Ийм тохиолдолд л үндэсний үзлийн чиг баримжаатай шудрага үнэн, иргэний эв нэгдэл, зан суртахууны, эрх чөлөө, эмх цэгцийг батлах гэсэн ёс суртахууны нягт үндэс суурь тавигдаж байгаа юм» гэж тэр хэллээ.

Ерөнхийлөгчийн илгээлтийн ихэнх хэсэг нь дотоодын сонсогчидод зориулагдсан байлаа. Энэ хэсэг ч гэсэн хоёрдмол санаагүйгээр дэлхийн тэргүүлэх улсуудад хаягласан байлаа. Тэдэнтэй ОУ шинэ байр сууринаас хандана гэдгийг харуулсан байна. Оросын төр улсын суурь нь ардчилал, өөр байдлаар улс орныхоо ирээдүйг олж харахгүй байна гэж В.Путин хэлсэн байна. Дэлхий дахин болон ОУ-ын өмнө тавигдаж байгаа дуудлагуудын тухай В.Путины үгийнхээ эхэнд хэлсэн нь испанийн улс төр судлаач Мануэль Парругийн анхаарлыг татсан байна: «Дэлхий дахин эрс өөрчлөлтийн эрин үед орж байна гэж Путин ярьж байгаа нь үнэхээр зөв юм. Улам урган төлжиж байгаа даяарчлалын тухай болон олон улсын тавцан дээр үндсэн тоглогчид солигдож байгааг ярьж байна. Шинэ туйлууд бий болж, Дорнын болон Латин Америкийн орнууд гол дүрд тоглох болсон ба худалдаа эдийн засгийн шинэ шинэ төвүүд үүсэж байна. Олон туйлт дэлхий дахин сайтар бодож цэгнэсэн дотоод, гадаад бодлогыг шаардаж байна. Энэ нь бидний одоо болтол мэдэж байгаа бараг л нэг туйлт дэлхий дахинд цохилт өгөх юм. Эдгээр туйлууд нь Орос, Хятад улсууд, Европ тив болон олон талуудын ачаар бий болсон юм. Ирээдүйд жишээ нь, Югослав улсад болсон шиг хууль бус байдлыг давтуулах боломжийг шинэ нөхцөл байдал олгохгүй юм» гэж тэр ярилаа.

Сербийн улс төр судлаач Гостимир Попович, Путины хэлсэн үгнээс гадаад бодлогын талаарх мэдэгдлийг чухалчиллаа: «Путины мэдэгдэл нь манай бүс нутгийн хувьд маш чухал юм. Өөрийгөө дэлхийн тэргүүлэх гүрэн улс гэж тооцож байгаа этгээд дураараа аашлах боломжийг ОУ дахин гаргуулахгүй гэдэг нааштай дохио боллоо. Ер нь зөвхөн Зүүн Өмнөд Европын тухай ч биш бүх дэлхийн тухай ярьж байгаа юм. АНУ болон НАТО-гийн бий болгосон хэд хэдэн сөргөлдөөний голомт одоо бий болоод байна. Энэ нь Ойрхи Дорнод, Хойд Африк юм. Өмнөд Америк хямралын бүс болж магадгүй байна. ОУ-ын геополитикийн идэвхижлийг хүчирхэгжүүлж байгаа нь асуудлыг ард түмнийх нь хүсэл зоригийг харгалзан үзэж ардчилалын зарчимын дагуу шийдэхээс биш одоогийнх шиг ямар нэгэн улсын тулган шаардлагаар шийдэхгүй байхад тус дэм болох юм» гэж тэр ярилаа

Хүн ам нь жил ирэх тусам сая саяаар хорогдож, улс орных нь эдийн засаг нуран унаж байсан 90-ээд оны сүйтгэгч хандлагыг ард түмнийхээ хүчин чармайлтын тусламжтайгаар эвдлэж чадлаа гэж В.Путин хэллээ. Оросууд тогтвортой байдалд итгэж байна, үүнийг төрөлт ихссэн явдал харуулж байна гэж ерөнхийлөгч санууллаа. “Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амьдрах нь” Орос улсад амьдран суугаа ард түмнүүдийн уламжлал билээ. Харин одоо өөрийнхөө өнөөдрийн элбэг дэлбэг амьдралыг хойш нь тавих хэрэггүй болсон гэдэгт Владимир Путин итгэлтэй байна.