Хятад улсад хамгийн урт өндөр хурдтай төмөр замын шугамыг ашиглалтанд орууллаа гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд баасан гаригт уламжлав. Шугамын нийт урт 2 мянга 298 км бөгөөд хятадын нийслэлийг өмнөд хэсгийн Гуандун мужийн засаг захиргааны төв Гуанчжоу хоттой холбох юм. Өмнө нь галт тэрэгний хөдөлгөөн нь зарим станцуудад нээгдсэн байсан бол, 12-р сарын 26-ны өдрөөс бүх зам арилжааны шугамар ашиглагдана. Бээжин-Гуанчжоу чиглэлийн галт тэрэгнүүдийн хурд цагт 350 км байна.