Олон улсын цахилгаан холбооны дэлхийн бага хурал дээр олон тооны сөргөлдөөнд хүргэсэн харилцаа холбоог зохицуулах шинэ аргуудын тухай гэрээнд дэлхийн 89 орон гарын үсэг зурлаа. Бага хурал баасан гаригт Дубайд өндөрлөв. Гэрээгээр улс орнууд нь гар утасны компаниудыг роуминг үйлчилгээнийхээ тарифыг дахин хархыг үүрэг болгож, үнийг илүү цэвэр тунгалаг болгоно.

Түүнчлэн, гэрээгээр ирэдүйд бүх улс орнуудад гар утсаар дуудах яаралтай тусламжийн албануудын дугааруудыг нэгдсэн журмаар ижил байлгах төлөвтэй байна. Тухайлбал, “Олон улсын цахилгаан холбооны хүрээнд улс орнууд нь бие даан өөрийн байр суурийг боловсруулах”ёстой аж. Уг гэрээг дэмжиж ОХУ, Хятад болон Персийн булангийн орнуудын төлөөлөгчид үг хэллээ. Олон улсын харилцаа холбооны байгууллагын шинэ дүрэм 2015 оны 1-р сарын 1 нээс хэрэгжих юм.

Гэвч дэлхийн 50 гаруй орон энэхүү гэрээг батлахаас татгалзжээ. АНУ-ын төлөөлөгчийн үзэж байгаагаар, уг баримт бичиг нь төрийн зүгээс Интернетийг хянах хяналтыг чангатгахад нөлөөтэй ажээ. Уг гэрээ нь арчаагүй засгийн газруудтай орнууда өөрсдийн иргэдээ сүлжээнд илүүтэй хязгаарлах боломжийг олгож байна гэж анхааруулжэ.