Цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх нь Японд гарсан ослыг давтахаас зайлсхийх боломж олгох юм. Энэ тухай өнөөдөр Олон улсын цөмийн энергийн агентлагийн /МАГАТЭ / тэргүүн Юкия Амано цөмийн аюулгүй байдлын асуудлаар нээгдсэн олон улсын бага хурал дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Бага хурал японы “Фукусима” АЦС -аас холгүй орших Корияма хотод болж байна. Арга хэмжээнд дэлхийн 120 орны төлөөлөгчид оролцож байгаагийн дотор Орос улс байна. Олон улсын шинжээчид японы “Фукусима” АЦС-ын ослын үр дагаваруудыг арилгасан болон нутаг дэвсгэрийн агаарын цэвэршилт болоод орон нутгийн хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг хянах юм. Бага хурлын төгсгөлд талууд хамтарсан мэдэгдэл гаргана.