Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад өнгөрсөн шөнө Коннектикут мужийн бага сургуульд гарсан эмгэнэлт явдалтай холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ. Энэ тухай РИА Новости агентлаг Кремлийн хэвлэлийн албыг иш татан уламжлав. Путин нас барсан хүмүүсийн төрөл төрөгсөд болоод ойр дотны хүмүүст харууслаа дамжуулахын хамт тэдэнд болон америкийн нийт ард түмэнд эмгэнэл илэрхийлэв. Америкийн бага сургуулийн байранд болж өнгөрсөн энэхүү аймшигт эмгэнэлт явдалд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун болон дэлхийн улс орнуудын тэргүүн нар болон улс төрийн болоод олон нийтийн зүтгэлтэнүүд эмгэнэл илэрхийлж байна.