Байгал орчны хамгаалалт болон хил дамжин урсах гол мөрний ашиглалтын асуудлаар ОХУ-ын ЗГ-ын болон Монгол улсын ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалт Улаан-Үд хотод болж байна.

Сэлэнгэ мөрөн дээр усан сан болон Усан цахилгаан станц барьж байгуулах гэж байгаа тухайгаа Монгол улс албан ёсоор батлан мэдэгдэв. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нууранд цутгадаг урсгал ус юм. Үүнтэй холбогдуулан орос, монголын талууд экологийн асуудлаар нягт харилцан ажиллагаатай байж, мэдээлэл солилцохоор тохиролцов гэж РИА Новости агентлаг уламжлав.

Өмнө нь тус улсын эрх баригчдын Сэлэнгэ рүү усаа цутгадаг Орхон голоос Говь руу салаа суваг татах гэж байгаа тухай төлөвийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлж байсан. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын усны 50 % бүрдүүлдэг юм. Оросын ШУА-ийн Буриадын эрдэм шинжилгээний төвийн төлөөлөгчид үүнтэй холбогдуулан Байгал нуурын экологид аюул учирч болзошгүй тухай түгшиж байгаагаа илэрхийлсэн.

Холбооны улсын усны нөөцийн агентлагийн дэд тэргүүн Игорь Никитины тэмдэглэснээр, одоогийн байдлаар ямар нэгэн дүгнэлт хийхэд эрт байна. Учир нь бүх юм одоогоор тодорхой төлөвлөгөө үгүй, хэн ч экологийн шинжилгээг хийгээгүй байна. Талууд эдгээр асуудлаар хоёр талын мэдээлэл солилцоон дээр тохиролцов гэж тэр хэллээ.

Хил орчмын усыг хамгаалах талаар зөвлөгөөнд оролцогчид байдал бүхэлдээ сайн байгаа гэж дүгнэв. Монгол улсад хил орчмын усыг цэвэр ариунаар хадгалахын тулд томоохон арга хэмжээг явуулж байна. Олон улсад мөрдөгдөж байгаа гэрээний дагуу Монгол улс нь эдийн засгийн объектуудын экологийг шуурхай хянах боломжтой мэдээллүүдийг оросын талд, мэргэжил нэгтэнүүддээ шилжүүлнэ. Зөвлөгөөний хүрээнд Сэлэнгэ мөрний адагийн /бэлчирийн/ Сэлэнгийн гялтагануур – хатуу цаасны үйлдвэрийн усны хангамжийн болон ус зайлуулах системүүдтэй танилцах юм.