Хятад улсыг Сенкаку /Дяоюйдао/ арлуудын хурцадмал байдлыг улам эрчимжүүлэхээс зайлсхийхийг АНУ уриалав гэж баасан гаригт АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэв. Эдгээр арлуудын харъяаллын асуудлаар Япон болон Хятад улсууд нь маргаантай байгаа. АНУ нь саяхны нэгэн өдөр Японы өөрийн нутгийн хэсгээр тооцдог, хятад-японы маргаантай арлууд дээр хятадын онгоц ниссэнд АНУ-ын Төрийн департамент түгшиж байна гэжээ. Вашингтон нь Бээжинг энх тайван, аюулгүй байдал болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөнд алдаатай үйлдэл хийхгүй байхыг уриалав” гэж уг баримт бичигт дурджээ. Ингэхдээ төрийн департамент мэдэгдэлдээ, Сенкаку арлуудын хувьд АНУ- ын бодлого хэвээр үлдэж байна гэж ИТАР-ТАСС уламжилжээ.