НҮБ Сири рүү 4 мянгаас 10 мянга хүртэл тооны энхийн хүчнийхнийг илгээх боломжийг хэлэлцэж байна гэж дэлхийн байгууллагын төв байрны эх сурвалж РИА Новости агентлагт уламжилжээ. Өчигдөр НҮБ-ын удирдлага тус байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчидтэй энхийн хүчнийхний болзошгүй үйл ажиллагааны төлөвлөгөөний асуудлаар хэлэлцэв. Өмнө нь Сирид байлдааны галыг зогсоохын тулд энхийн хүчнийхэн шаардлагатай байгаа тухай саналыг НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими тэмдэглэж байсан. Энхийн хүчнийхний тухай шийдвэртэй хариуг АЗ гаргах ёстой. Сирийн зэвсэгт мөргөлдөөн нь өнгөрсөн оны 3-р сараас хойш үргэлжилж байна. Энэ хугацаанд янз бүрийн мэдээгээр, тус улсад 20-30 мянган хүн амь насаа алдаад байгаа юм. Сири улсын 2,5 сая гаруй хүн хүмүүнлэгийн тусламж авах нэн шаардлагатай байгаа аж.