Египет улсад исламын дийлэнхи олны тусгай комиссийн баталсан шинэ үндсэн хуулийн төслийг нийтээр хэлэлцүүлэх санал асуулга эхэллээ. Уг арга хэмжээ хоёр үе шаттай явагдана. Өнөөдөр 51, 3 сая египтийн иргэний 2,6 сая хүн аж төрдөг 10 мужийн оршин суугчид саналаа өгөх боломжтой. Бусад нь долоо хоногийн дараа саналаа өгнө. Сөрөг хүчний удирдагчид иргэлийг бүх нийтийн санал асуулгад өргөнөөр оролцож, шинэ үндсэн хуулийн эсрэг үгээ хэлэхийг уриалав. Өмнө нь Александрия хотод ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талыхан болон түүнийг эсэргүүцэгчдийн хоорондын сөргөлдөөн нь хүчтэй тэмцэлд хүргэсэн. Хэдэн арван хүн нэрвэгдэв. Мөргөлдөөн тус улсын нийслэл Каир хотод ч бас болов. Бүх нийтийн санал хураалтын аюулгүй байдлыг хангах үүднээс эрх баригчид 380 мянган цэрэг болон цагдаагийнхныг татан оролцуулаад байна. Нилээд хэдэн дүүргүүдэд тусгайгийнхан болон явган цэргийнхнийг дайчлаад байна.