Дэлхийн удирдагчид болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид Ньютаун хотын Сэнди - Хук сургууль дээр 28 хүний амь насыг бүрэлгэсэн эмгэнэлт явдалтай холбогдуулан америкчуудад эмгэнэл илэрхийлж байна. Америкийн бага сургууль дээр гарсан эмгэнэлт явдалд гашуудан, эмгэнэж байгаагаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Европын холбооны тэргүүн Кэтрин Эштон, Евро комиссийн тэргүүн Жозэ Мануэль Баррозу, Их Британий хатан хаан II Елизавет, Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар илэрхийлсэн байна. “Нэгдсэн вант улсын бүр иргэд болон намтын нийгэмлэгийн бүх орнууд нас барсан хүмүүсийн гэр бүл, найз нөхдийн төлөө мөргөл үйлдэж байна “гэж II Елизавет хэлжээ. Хорин настай Адам Ланза нь баасан гаригт бага сургуулийн байранд ирж үй олныг хамарсан аллага үйлдсэн. Тэр 28 хүний амь насыг бүрэлгэснээс, 20 нь таваас арван настай хүүхдүүд байсан. Буудалцааны үеэр тэр өөрөө алагдажээ. АНУ-д дөрвөн өдрийн гашуудал зарлаад байна.