АНУ болон дэлхий дахинаараа Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд болсон эмгэнэлт явдалд эмгэнэн гашуудаж байна. Өнгөрсөн баасан гаригт хар хувцастай нэгэн эрэгтэй сургуульд орж ирээд гал нээжээ. Алагдсан хүмүүсийн дунд тус сургуулийн багшийн ажилтай алуурчны эхийн хамт найман том хүн, таваас арван насны 20 хүүхэд байв. Нийтээр нь хүйс тэмтэрснийхээ дараа алуурчин өөрийгөө бууджээ. Тэр нь орон нутгийн иргэн 20 настай Адам Ланза байсныг тогтоожээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэхүү нийтийг хамарсан аллагыг “бүгдийг нэвэсэн гашуун зовлон “гэж нэрлэжээ. Тэрээр нас барагсдын гэр бүл болон ойр дотны хүмүүст нүдэндээ нулимстай эмгэнэл илэрхийлж, талийгаачдын ихэнхи нь хүүхдүүд байсан гэж онцлон тэмдэглэв.

Тэрээр энэхүү аймшигт эмгэнэлт явдлыг харсан хүмүүст хандан, харамсалын үг илэрхийлэхдээ, “хүүхэд насных нь гэнэн томоогүй занг дэндүү эрт булаасныг нь, ямарч үгээр тайтгаруулахын аргагуй юм “гэжээ.

Америкийн түүхэнд энэ явдал нь нэг бус удаа гарсныг сануулаад ерөнхийлөгч Обама хэлэхдээ, АНУ-д ийм төрлийн эмгэнэлт явдлыг давтуулахгуйн төлөө сэргийлэх бүх арга хэмжээнүүдийг авах ёстой гэв.

Коннектикутэд гарсан эмгэнэлт явдалтай холбогдуулан америкчуудад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун эмгэнэл илэрхийллээ. “Хүүхдүүд рүү буудна гэдэг сэтгэлд багтамгүй, аймшигтай хэрэг-гэж тэр хэлээд энэхүү эмгэнэлт явлдыг  маш хүндээр хүлээж авч байна гэлээ. Гашуудлын тэмдэг болгон НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгчийн байрны дэргэд америкийн төрийн далбааг бөхийлгөжээ