Афганистан дахь НАТО-гийн эвслийн хүчин урьд энд байсан зөвлөлтийн цэргийн туршлагыг бүрэн дүүрэн ашиглаагүй гэж НАТО-гийн цэргийн хорооны дарга, Данийн генерал Кнуд Бартелс мэдэгдэв.Өнөөдөр тэрээр ОХУ-ын жанжин штабын Цэргийн академийн сонсогчдын өмнө үг хэлж, эвслийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хөндөв. Умард Атлантын эвслийн цэргийг Афганистанаас 2015 он гэхэд гаргах тухай Бартелс мэдэгдлээ. Афганистанд эвслийн цэрэг байгаа 10 жилд мансууруулах бодисын хэмжээ ямар учраас 10 дахин нэмэгдсэн бэ гэсэн асуултад тэрээр хариулахдаа «энэ нь маш хүнд хэцүү асуудал» гэжээ. «Тус асуудал Афганистаны засгийн бүх байгууллагад нэвтэрсэн авилгалтай холбоотой» гэж генерал мэдээллээ. Орос улс мансуурулах бодистой идэвхтэй тэмцэж, афганистаны цагдаа нарыг бэлтгэж байгааг тэрээр тэмдэглэжээ. «Энэ тэмцэл бүх улс, түүний дотор Афганистаны ашиг сонирхолд нийцэж байна» гэж генерал Кнуд Бартелс тэмдэглэн хэлжээ.