Шри-Ланк улс Энэтхэгийн далайд Хятадын тэнгисийн цэргийн хүчнийг зузаатгахын төлөө байгаагаа илэрхийлээд тэгэх нь бүс нутгийн хэт гүрэн улс-Энэтхэгт аюул учруулж мэднэ гэсэн таамаглалыг няцаасан тухай өнөөдөр Франс Пресс агентлаг Шри -Ланкийн БХЯ-ны мэдэгдлийг үндэслэн уламжлан мэдээллээ. Коломбо бүс нутагт БНХАУ-ын ашиг сонирхол өргөжиж байгааг ойлгож байна. Хятадтай хоёр талын хөгжил дан худалдааны хамтын ажиллагаанд тулгуурлаж байгааг тэмдэглэжээ.

«Энэтхэгийн далайн аюулгүй тогтонги байдал БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдал, ашиг сонирхолд нь чухал» гэж дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Ражапаксейн хэлснийг БХЯ иш татсан байна. Ражапаксе тэнгис далайн аюулгүй байдалд зориулсан семинар дээр үг хэлэхдээ Хятад улсаас Бангладеш, Мьянма, Мальдиви, Пакистан түүнчлэн Шри-Ланкад дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгааг дурдав.

Эдгээр алхам Энэтхэг улсын тойронд нөлөөгөө өргөжүүлэх хятадын бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид үзэж байна. Хятад улсаас ийм бодлого явуулж байна гэх нь зүйд нийцэхгүй гэж Шри-Ланкийн түшмэл тэмдэглэв. «Хятад улс бүс нутгийн олон орны өгөөмөр тусламж үзүүлэх үнэнч анд болсон» гэж Ражапраксе тэмдэглэв.

Хятад улсаас бүс нутагт нөлөгөө өргөжүүлж байгааг бодит байдал хэмээн үзвэл зохино гэж урьд Энэтхэгийн ГХЯ-ны тэргүүн хэлсэн билээ. Тэгснээрээ Энэтхэг улс эл асуудалд прагматик үүднээс хандаж байгаагаа харуулсныг тэрээр онцлов.