12-р сарын 12-нд Умард Солонгос «Ынха-3» баллистик пуужингаа хөөргөсөн үйл явдлыг дэлхийд ялангуяа азийн орнуудад хилэгнэн зэвүүцэж байна. Мөн хөөргөлтийг бурушааж байна гэж НҮБ-ын АЗ мэдэгдээд Пхеньянд нөлөө үзүүлэх асуудлаархи зөвлөлдөөнийг цаашид үргэлжлүүлнэ гэж анхааруулав. Умард Солонгосын пуужингийн технологийн амжилтад мөн салбарт Пхеньяний түнш аль хэдийнэ болсон Тегеран тодорхой хувь нэмэр оруулсан гэж олон шинжээч үзэж байна. Иймээс пуужин-цөмийн технологийн хяналтгүй тархалттай холбогдуулан Иран улсыг дайран зэмлэж байна.

Ираны удирдлага «их амжилт» гаргасантай нь холбогдуулан Пхеньянд баяр хүргэв. Харин мөн амжилт Пхеньяний пуужин, цөмийн салбарт явуулж байгаа үйл ажиллагааныг улам анхаарахад хүргэнэ. Иран улсын талаар ч тийм байна.«Үүргээ үргэлж тоомсорлохгүй боломж Иран улсад олгож болохгүй» гэж Тегеранд хүрэлцэн очих МАГАТЭ-гийн ээлжит төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон АНУ-ын төлөөлөгч Роберт Вуд мэдэгджээ. Тегеран ирэх оны 3-р сараас наана НҮБ-тай хамтран ажиллаж эхлэх ёстой гэж тэрээр мэдээлэв. Тэгэхгүй бол АНУ ираны асуудлыг АЗ-өөр хэлэлцүүлэхийг шаардана гэж америкийн төлөөлөгч анхааруулан сүрдүүлжээ.

Байдлаас харахад Вашингтон шийдвэртэй арга хэмжээ авах бодолтой байна. Барак Обамагийн засаг захиргаа «Ирантай цөмийн асуудлаар үүсгэсэн маргаанд стратегиэ «өөрчлөхөөр шийдвэрлэсэн тухай америкийн Foreign Policy сэтгүүл мэдээлжээ. Энэ нь цэргийн цохилт өгөх шийдвэр гаргасан хийгээд одоогоор шийдвэрийн биелэлтийг хойшлуулсан гэсэн үг хэмээн шинжээчид үзэж байна. 2013 оны 3-р сард бөмбөгдөлт эхлэх байх гэж тус сэтгүүлийн газар таамаглав.

Үүнийг шууд бус нотлосон баримтууд байгаа. Кувейтэд «Сири, Иран улсуудын тойрны байдлыг харгалзан» америкийн 17 мянга орчим цэрэг нэмж байрлуулсан мэдээ сүүлийн өдрүүдэд ирээд байна. Бахрейн, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг Персийн булангийн өөр орнуудад АНУ-ын цэргийн бүлгэмийг бэхжүүлж байна. Түүнчлэн Газрын дундад тэнгист АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийг үргэлж зузаатгаж байна. Түүнээс гадна Персийн булангийн бүст АНУ-ын хүч, хэрэслийг өөрчлөн байруулж байна.

Эдгээр ажиллагааны цаана ямар төлөвлөгөө байна вэ? Цэргийн шинжээч, Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлэхдээ

«Энэ асуудалд хэдэн хариу өгч болно. 1-рт ираны талыг найр тавихад хүргэх зорилгоор Тегеран улам хүчтэй сэтгэл санааны шахалт үзүүлж байна. Иран улс-МАГАТЭ-гийн хэлэлцээ ба олон улсын зургаан зуучийн Ираны асуудлаар хийж байгаа хэлэлцээнд найр тавихад хүргэхийг хичээж байна. Өөр хувилбар байж магадгүй. Цагаан ордон Ираны эсрэг шийдвэртэй ажиллагаа явуулахад бэлэн байгаагаа Израильд зориулд үзүүлж байгаа бололтой. Иран улсад өгөх цохилтыг үнэн хэрэг дээр бэлтгэж байна гэсэн 3 дахь хувилбар байгаа. Америкийн талаас эдгээр гурван хувилбарын алиныг сонгож авах нь олон хүчин зүйлээс шалтгаална» гэв.

МАГАТЭ болон олон улсын зургаан зуучтай хийх хэлэлцээний талаархи Тегераны тактик эдгээр хүчин зүйлийн дотор байна.Одоо цаг хугацааг сунжруулах нь шилдэг тактик биш.