Ерөнхийлөгч Путины заавраар боловсруулж бэлтгэсэн «ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалын» төсөл оросын хэвлэлийн хүртээл болсон байна. Үнэн чанартаа энэ баримт бичиг бол 2018 оны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэлх улс орны гадаад улс төрийн мөрийн хөтөлбөр юм.

Орос улс олон улсын харилцаагаа дэлхий дахины өнөөгийн тогтонги биш нөхцөл байдалд төлөвшүүлж байгааг баримт бичигт заажээ. «Аюулгүй байдал орон бүхэнд хуваагдашгүй ойлголт болсон хийгээд хэт хүч  хэрэглэж үл болох нь нэн чухал заалтын нэг болжээ. Олон улсын эрх зүйн үндэс тавигч зарчмуудыг үл тоомсорлох нь улс хоорондын харилцааг бусниулах уршигтай болж мэднэ.

Дэлхийн эдийн засгийн хямрал, НҮБ-ын үүргийг сулруулах явдал, улсыг дамнасан терроризм, мансууруулах бодисын тархалтгэх мэт аюул сорилт байдлыг тогтворгүй болгож байна. Ийм нөхцөлд геополитикийн хосгүй боломжтой Орос улсад олон улсын бодлого, дэлхийн эдийн засгийг тогтворжуулагчийн үүрэг ногдсон юм.

Москва энэ агуулгаар ШХАБ, БРИКС, ТУХН, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага зэрэг нэгдлийн хөгжилд идэвхтэй оролцоход бэлэн байна гэж улс төр судлаач Павел Данилин хэлээд

«ТУХН-ийн үүрэг зөвлөлтөөс хойшхи орон зайд өсөн нэмэгдэж байна. Үзэл баримтлалын баримт бичигт энэ тухай нэлээд дэлгэрэнгүй өгүүлжээ. Интеграцийн санаачилга идэвхжинэ гэж үзэж байна. Юуны түрүүнд эдийн засгийн интеграцийн тухай өгүүлж байна. Интеграцийг урагш ахиулах улс орнууд янз бүрийн түүний дотор улс төрийн хөнөгөлттэй болно» гэв.

Зөвлөлтөөс хойшхи орон зайд улс орнуудын интеграци хөгжиж төдийгүй эдгээр улс Ази Номхон далайн бүс нутаг, Латин Америк, Африк ба ЕХ-ны орнуудтай нягт харилцааг хөгжүүлэх юм. АНУ-ын тухайд гэвэл Москва ПДХ систем нь Орос улсын эсрэг чиглэгдэхгүй тодорхой баталгаа авах, АНУ-аас тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг оролцууулан олон улсын эрх зүйн хэм хэмжээг даган мөрдөхийн төлөө байна.

Ираны цөмийн асуудлыг үүнтэй холбогдуулан дурдая. Иран улсад цэргийн цохилт өгөх аюул Орос улсыг тэгшүүлж байна. Ийм ажиллагаа явуулвал урьдчилан харахын аргагүй сүйдэх хор уршигтай болж мэднэ.Асуудлыг эв зүйгээр л шийдвэрлэж болно гэж Москва үзэж байна. Үүний хамт Москва БНАСАУ-ын цөмийн статусыг хүлцэхгүй.

Үзэл баримтлалын төслөөс харахад Орос улс олон улсын бодлого болон дэлхийн ба бүс нутгийн асуудлуудыг шийдвэрлэхэд оновчтой идэвхтэй оролцох замаар л аюулгүй байдал,үндэсний ашиг сонирхолоо хангах бодолтой байна. Москва НҮБ-ыг цаашид дэмжинэ. Орос улс түншүүдийхээ ашиг сонирхолыг ойлгож харгалзахын хамт өөрий нь эрх ашгийг хүндэтгэх хүсэлт тавьж байна.

Гадаад бодлогын технологийн тухайд гэвэл түүнийг иргэний нийгмийн боломж, мэдээлэл-алсын холбоо харилцаа, хүмүүнлэгийн ба сонгодог дипломат бус өөр арга барилд тулгуурлах цогц механизм бүхий «зөөлөн хүчин» хэмээн тодорхойлжээ.