БНАСАУ-ыг хөршүүдтэйгээ харилцаагаа намжаах асуудлаар зуучийн үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад шинжээчид анхаарлаа хандууллаа.11-р сард Улаанбаатарт умард-солонгос-японы хооронд хулгайлагдсан Японы иргэдийн тулгамдсан асуудлаар зөвлөлдөх уулзалт явагдсан. Монголын удирдлага БНАСАУ цөмийн асуудлаар зургаан талт хэлэлцээрийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.

11-р сард Улаанбаатарт болж өнгөрсөн зөвлөлдөх уулзалтууд нь юуны өмнө талуудыг анх удаа өндөр албан тушаалтнууд төлөөлж байгаагаараа сонирхолтой болсон.1970-1980-аад онуудад хулгайлагдаж, БНАСАУ-д хүчээр байгаа Японы иргэдийн тухай асуудлыг Токио аль эрт тавьж байсан. Умард Солонгос болон Япон улсын харилцааны тулгамдсан хурц асуудлаар зохиогдох арга хэмжээг Улаанбаатарт явуулахар шийдсэн.

Харин тун саяхан өнгөрсөн хавар Монголд Токио болон Пхеньяны нууц зөвлөлдөх уулзалт болж өнгөрсөн тухай тодорхой болов. Тэдгээр уулзалтууд дээр хоёр талын яриа хэлэлцээрийг илүү өндөр хэмжээнд гаргахаар тохирсон бололтой. Тэр бүр хүнд байдлыг дипломат аргаар зохицуулж болдоггүй нь харамсалтай. Албан ёсоор зарласан Улаанбаатарын сүүлийн уулзалт дээр талууд харилцан яриагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон. Гэхдээ Пхеньяны баллистик пуужин хиймэл дагуулын хамт хөөргөсөн явдал нь Токиогийн дургүйцлийг хүргэж байна.

Тэгсэн хэдий ч, Монгол улс цаашид Зүүн-Хойд Азийн хурцадмал байдлыг намжаах олон талт чармайлтуудын зуучаар ажиллана.Хулгайлагдсан Японы иргэдийн асуудлаар зөвлөлдөх уулзалтууд өндөрлөсний дараа Улаанбаатарт БНАСАУ-ын Ардын Дээд хурлын дарга Цой Тхай Пок айлчилсан. Яриа хэлэлцээрийн гол байрыг хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааны асуудал эзлэв.Түүнчлэн, Монгол улс умард солонгосын боомтуудыг түүхий эдийн экспортын үнийг өөрчлөх үүднээс ашиглах сонирхолтой байгаа ажээ.Улаанбаатар БНАСАУ-д урьдын адил тулгамдаад байгаа хүсний дэмжлэг үзүүлэх саналыг тавьжээ.

Ингэхдээ Цой Тхай Покийн монголын удирдлагатай хийсэн уулзалтаар эдийн засгийн төдийгүй, тусламж олгох асуудлуудыг хэлэлцэн ярилцажээ. Албан ёсны баримт бичгүүдэд яриа хэлэлцээрийн дүнгийн тухай өгүүлэхдээ, талууд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын асуудлаар ярилцсан гэжээ.

Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин үүнийг шударга бус мэдэгдэл гэж нэрлэжээ. Шинжээчийн үзэж байгаагаар, Улаанбаатар болон Пхеньяны хоорондын итгэлцэлийн түвшин нилээд өндөр байна. БНАСАУ нь Умард Солонгосыг тусгаарлахад бус, харилцан ярилцах зорилготой монголын удирдлагын байр суурийг үнэлж байна. Одоо болтол “зургаан талт хэлэлцээрийн эзэн, гол “хүч” байгаа Хятад улс Монголын санаачилгад ямар хариу барих бол гэдэг нь том асуудал болоод байна.

Хятадын хувьд энэ нь дуудлага биш юмаа гэхэд Монголын талаас хйиж байгаа санаандгүй нүүдэл юм. Хятадад энэхүү мэдээг “боловсруулж байх“ хооронд тэд өөрийн хариуг хожим барина. Гэхдээ хэрэв Бээжин зургаан талт хэлэлцээр нь монголын хөрсөн дээр болохоор болвол, татгалзахгүй ч байж мэдэх юм.

«Хэрвээ Монгол улс зургаан талт хэлэлцээрийн бүрэн эрхт оролцогч болохгүй бол тус улс нь энэхүү хэлэлцээрийг сэргээхэд эерэг үүрэг үзүүлж болох магадлалтай. Ингэхдээ мэдээжийн хэрэг тус улсын бүс нутгийн гол үүрэг нэмэгдэнэ» гэж профессор Сергей Лузянин ярьж байна.

Умард-солонгосын пуужин хөөргөсөнтэй холбогдуулан байдал хурцдаад байгаа энэ үед Пхеньяныг яриа хэлэлцээнд татах гэсэн аливаа оролдлогууд нь ашигтай гэж Лузянин үзэж байна. Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээрт Монгол улсын илүү идэвхитэй байр суурь эзлэх гэсэн хүсэл эрмэлзлэлүүдийг дэмжүүштэй юм. Энэ нь Зүүн-Хойд Азийн хамтын аюулгүй байдлын системийг байгуулах бодит алхмуудын нэг болж байна.