Шувтарч байгаа энэ он Азийн хувьд таагүй болов. Энэ онд нутаг дэвсгэрийн асуудал хурцдаж, хэдэн улс хоорондын харилцаа түгшүүртэй болов. Сенкаку арлуудын тойрны Япон, Хятадын хоорондын нутаг дэвсгэрийн маргаан үүний тод жишээ болсон. Энд байдал адгийн муу чиглэлээр хөгжиж, хяналтаас гарах гэж байна.

Сенкаку (Дяоюйдао) арлуудын төлөө Япон улстай маргалдаж байгаа түүхэнд анх удаа хятадын талаас нисэх онгоц хэрэглэж эхлэв.БНХАУ-ын Улсын далай-газар зүйн газрын тэнгисийн хяналтын В-3837 нисэх онгоц Сенкаку арлын нэг Уоцурийн дээгүүр өчигдөр нисэв.

Японы Цэргийн нисэх хүчний ЭФ-15 сөнөөгч онгоцууд түүнийг амдан буцаахыг оролдов. Азаар будлиан гаргсангүй. Гэвч Японы ерөнхий сайд Ёсихико Нода Сенкакуд улам хатуу хяналт тавихыг зохих албадад тушаав.

Японы засгийн газраас маргаантай хэдэн арлыг эздээс нь худалдан авснаас хойш Дяоюйдаог буцаахыг илүү идэвхтэй шаардаж байна гэж Бээжин мэдэгдэв. Дяоюйдаог буцааж авахын төлөө хятадын хөдөлгөөний идэвхтнүүд болон загасчид, эргүүлийн хөлөг онгоцуудын ажиллагаа түүнчлэн Хятад даяар хийсэн Японы эсрэг жагсаалууд япон-хятадын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаанд хүчтэй цохилт өгсэн юм.

Эдгээр арга хэмжээ ХКН-ын их хуралтай холбоотой гэж олонхи шинжээч найдаж байсан.Их хурлын дараа эсэргүүцлийн ажиллагаа намжиж, япон-хятадын харилцаа хэвийн болно гэж үзэж байжээ. Сенкакугийн тойрны ажиллагаа хятад-японы харилцааг хохироосныг шинжээчид хүлэн зөвшөөрч, Бээжин ийм байдлаас гарах зөв зохистой замыг эрж байна гэлээ. Гэвч их хурал дуусан ч маргаантай арлуудын тойрны хятадын ажиллагаа үргэлжилж байна.

Японы засгийн газраас хариуд арга хэмжээ авах нь мэдээжийн хэрэг. Японы парламентын сонгууль удахгүй болно. Нутаг дэвсэрийн маргаантай асуудлаар зөөлөн байр суурь баримтлах нь эрх баригч ардчилдсан намын тэртэй тэргүй хүнд байдлыг доройтуулж мэднэ. Харин Либерал-ардчилсан нам сонгуульд тэргүүлвэл нутаг дэвсгэрийн асуудлаар арга буюу илүү хатуу бодлого явуулна. Ойрын үед эдийн засгийн хүрээнд амжилт гаргаж, сонгогчдыг баярлуулах аргагүй байна.

Токио АНУ-тай цэргийн хамтын ажиллагааг арга буюу эрчимжүүлж, өөрийгөө хамгаалах хүчээ бүрэн бүрэлдхүүнтэй арми болгож хувиргах нь Хятадын хувьд тун зохисгүй үйл явдал болно.Япон улс урьд өмнө ч ийм арга хэмжээ авах боломжтой байсан. Гэвч тухайн үед японы армийн ажиллагаанд нэрвэгдсэн азийн орнуудын зэвүүцлээс эмээсэн юм. Одоо ядаж Филиппиний зэвүүцлээс эмээхгүй байна.

Филиппиний ГХ-ийн сайд Альберт дель Росарио британийн «Файнэншл таймс» сонинд өгсөн ярилцлагдаа Хятадын улам зузаарч буй цэргийн хүчнийг сөрөн зогсож мэдэх зэвсэгт хүч Японд байгуулах саналыг дэмжив. Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын төлөө Хятадтай үүсгэсэн маргаан хурцдсан явдал Филиппин улсыг японы армийг хайрлахад хүргэв.

Японыг цэрэгжүүлэх ажиллагааг эрчимжүүлэх өөр нэгэн хүчин зүйл байгаа. Энэ нь БНАСАУ-ын ШУТ-ийн боломж өргөжиж байгааг харуулсан тус улсын хиймэл дагуулын хөөргөлт юм. Пхеньян ураныг баяжуулах хөтөлбөрөө саяхан хэрэгжүүлж эхлэсэн учир цөмийн зэвсэг бүтээх талаар амжилт гаргаж болзошгүй.

Энэ нь ПДХ хүрээнд Япон, АНУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тухирч, цөмийн зэвсэггүй статусаас татгалзах асуудлыг тавихад хүргэж мэднэ. Ийм алхам аль хэдийнэ цөмийн зэвсэгтэй гүрэн улс болсон Хятадтай сөргөлдөх Токиогийн боломжийг адил тэгш болгох юм. Үүний хамт Азид цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг гаруулж, цөмийн мөргөлдөөнд хүргэж мэднэ. Товчхон хэлэхэд сүйдэх даваанд хүргэх аюултай юм.