Хүний нэр төрийг гутаан доромжлогчтой хатуу тэмцэж  оюуны өмч хулгайчидыг илрүүлнэ. ОХУ -ын ДХЯ зохиогчийн эрхийг хамгаалах үүднээс уран бүтээлээ сэтгэл санааны ямар үедээ туурвисныг тогтоох чадвартай систем боловсруулж өгөх захиалга өгчээ. Зохиол бүтээлүүдийн хулгайчийг таних системүүд нь аль хэдийнэ гарчээ. Тэгвэл сэтгэл санааны байдлыг олж тогтооно гэдэг бол маш хүнд байх ажээ.

ДХЯ “Фраза” цогцолбор хөтөлбөрийг боловсруулахад сая рублийг зарцуулах төлөвтэй байна.Уг төхөөрөмж нь тухайн бүтээлийг бичсэн зохиогчийг тогтоохоос гадна оюуны өмчийг хулгайчидыг ч илрүүлэх юм. Цагдаагийн албад эдгээр төхөөрөмжүүдийн туслалцаатайгаар утга зохиолын хулгайтай болон Интернетийн нэргүй заналхийллүүдтэй тэмцэх төлөвтэй байна. Туршилтын эхний хэсгийг 2013 онд хүлээлгэн өгнө.

Бүтээлийн зохиогчийг таних боломжтой яриа хэлний зүй тогтнол нь өнгөрсөн зууны дунд үед бий болжээ. Тэдгээр нь хожим олон тооны цахилгаан төхөөрөмжийн үндэс болсон юм. Тэдгээрийн зарчмуудыг Петербургийн их сургуулийн доцент Сергей Ширин тайлбарлахдаа

«Манай их сургуульд ийм систем нь идэвхитэй ашиглагдаж байна. Энэ нь тухайн зохиогчийн үгийн сонголт, ямар урттай болон бүтэцтэй өгүүлбэрт олонтоо ашиглаж байна гэдгийг тоолох үндсэн дээр явагддаг. Хэрвээ энэ зохиогчийн текстэнд ердийн бүтцээс ялгаатай өгүүлбэрүүд гарч ирвэл, тэр даруйдаа энэхүү өгүүлбэр түүнийх мөн эсэх болох эргэлзээ гарч ирдэг. Дараа нь эдгээр өгүүлбэрүүдийг тухайн сэдэвтэй нийцэж байгаа эсэх болон Интернетээс хуулбарласныг шалгадаг» гэлээ.

Өнөөдөр шинжээчдийн ярьснаар, өнөөдөр хулгайн бүтээлийг тогтоох маш олон хөтөлбөрүүд янз бүрийн хэл дээр бий болсон. Тэдгээрийг “энхийн зорилгооор” эрдэм шинжилгээний бүтээлүүд болон оюутнуудын ажлыг шалгахад хэрэглэдэг. Дашрамд хэлэхэд, ерөнхий сайд Дмитрий Медведев яаманд оюутнуудын дипломны ажлуудаас хулгайлсан эсэхийг болон оросын их дээд сургуулиудын эрдмийн бүтээлүүдийг шалгах системийг боловсруулахыг даалгасан.

Харин зохиогчийн сэтгэл санааны байдлыг тодорхойлох системийг бий болгох нь илүү хүнд ажээ. Одоогоор зөвхөн боловсруулж байна. Гэхдээ ийм судалгаа хийхэд дутагдалтай тал их байна. Ингэхдээ энэхүү ажлын амжилт нь программ зохиогчдын чадвараас шалтгаалаад зогсохгүй, тухайн хэлний онцлогоос шалтгаалах юм.

Жишээ нь англи хэл байна. Энэ хэл нь текстийн бүтцийнхээ хувьд нийтлэлийн уур амьсгалыг болон зохиогчийн аливаа бодлогод хандах хандлагыг ямар нэгэн хэмжээгээр бодитой тодорхойлох боломж өгдөг. Харин орос хэлний хувьд гэвэл нилээд хүндрэлтэй гэж Интернет-шинжээч Антон Меркулов тэмдэглээд

«Англи хэл бол хамгийн хялбар. Тиймээс аль нэгэн объектын хандлагыг тодорхойлох боломжтой. Орос хэлэнд текстэн доторхи утганд болон дууны дуудлагад илүү ач холбогдлыг өгдөг. Тиймээс үүнийг механикжсан компьютерын процессороор хийхэд нилээд бэрхшээлтэй» гэлээ.

Хүнд гэхдээ боломжтой. Ийм төрлийн программ зохиогчидад нилээд хэмжээний материаллаг нөөц болон олон жилийн эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ шаардагдана.