Буриадын Үндэсний музей болон Хиагтын орон нутгийн судлалын музей Монгол улстай хил залгаа эртний Хиагт хотноо байнга экскурси хийхээр шийдвэрлэжээ. Буриадын ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон аялал жуулчлалын пүүсийн төлөөлөгчид Улаан Үдийн музейнууд болон Шинэ Сэлэнгийн декабристуудын музей, Обручевын нэрэмжит Хиагтын орон нутгийн судлалын музей багтсан аялалын чиг замыг танилцуулах арга хэмжээнд оролцов.

ХУ11-ХХ зууны үед Хятад улстай цайны худалдааг өргөжүүлсний ачаар цэцэглэн хөгжсэн Хиагт хот орос-хятад-монголын «Цайны их зам» хил дамнасан аялал жуулчлалын замын хөгжилд зориулсан олон улсын аялал жуулчлалын форумыг энэ зун хүлэж авсан билээ. Цагаан хэрэмийн дэргэд эхлэж, хүн төрөлхөтний түүхэнд хамгийн урт болсон « Цайны их зам»-аар цайны жин Европ руу явж байв.

Монгол улсын хил орчмын оросын хөдөөгийн жижиг Хиагт хотын худалдааны жил дутмын эргэлт хааны 30 сая рублиас хэтрэв. Цайны жин ХХ зууны эхээр Орос улсаар явахаа болив. Сибирийг нэвт дамжсан төмөр зам тавьж дуусснаас хойш энэ чиг зам шаардлагагүй болсон. «Цайны их замын» хот түүхийн дурсгал, музейгээр баялаг учир танин мэдэх үүднээс эдгээр гурван улсыг дамжсан цайны зам сонирхол татсаар байна.