АНУ-ын цагаан арьстан хүн ам 2043 он гэхэд нийт хүн амын дийлэнх олонхи байхаа больно гэж АНУ-ын хун амын тооллогын товчоо таамаглав. Ойрын хэдэн арван жилд Латин Америк гаралтай оршин суугчды нь тоо өсөн нэмэгдснээр цагаан арьстнуудын хувь хэмжээ буурна гэж товчооны мэргэжилтнүүд үзэж байна. АНУ-ын хүн амын тооллогын товчооны тоо баримтуудаас харахад 1960 онд АНУ-ын оршин суугчдын 85 хувь нь цагаан арьстай байсан аж. 2000 он гэхэд энэ үзүүлэлт 69 хувь хүртэл буурч одоо 64 хувь болжээ. Товчооны таамагласнаар 2060 он гэхэд цагаан арьстнууд АНУ-ын хүн амын дөнгөж 43 хувь эзлэнэ. Үүний хамт мөн үед хар арьстнууд 14,7 хувь эзлэх юм. Ази гаралтай оршин суугчид 2012 онд 5 хувь эзлэж байгаа бол 2060 он гэхэд 8 хувь хүртэл өсөн нэмэгдэнэ. Харин Латин Америк гаралтай хүмүүсийн хувь хэмжээ 17-оос 31 хувь хүртэл нэмэгдэх юм. 2012 онд АНУ-ын нийт хүн амын тоо 315 сая хүн байгаа бол 2060 он гэхэд 420 саяад хүрч өсөн нэмэгдэнэ.