Америкийн Time долоо хоног дутмын сэтгүүлийн дийлэнх олонхи уншигч онлайн-санал асуулгын дүнгээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг «оны хувь хүнээр» сонгож авсан байна. Сэтгүүлийн газар ирэх долоо хоногт Умард Солонгосын залуу удирдагч буюу өөр ямар нэг зүтгэлтэнд мөн цол өргөмжлөх тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Өнгөрсөн оны сүүлээр Ким Жон Ун БНАСАУ-ыг жолоодож эхлэснээс хойш улс орноо хатуу хяналтдаа авч, тус сэтгүүлийн хавтсанд нийтлэгдэж, «оны сексийн шилдэг эрэгтэй» гэгдсэн билээ. Тодруулж хэлвэл америкийн The Onion хошин хэвлэл тэгж үзсэн байна.

Time сонины газрын уншигчдынхаа саналыг үндэслэн зохиосон рейтингийн дүнгээр БНАСАУ-ын удирдагч итгэлтэй тэргүүлэв. 5,6 сая орчим хүн түүнийг сонгож авсан байна. Хоёрт орсон америкийн олонд түгсэн телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, уран элэглэгч Жон Стюарт 2,4 сая санал авчээ. Ким Жон Уны талынхнаас Интернетэд өрнүүлсэн кампанит ажиллагаа ийм өндөр үр дүнд хүрэхэд нь нөлөөлснийг Time тэмдэглэв. Ямар нэг зүтгэлтийн үйл ажиллагааг зохисгүй үнэлсэн сөрөг санал асуулгын дүнгээр Египетийн ерөнхийлөгч Мурси 2 сая санал авч, «оны хүн» болжээ.