НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалзсан тухай америкийн ХМХ-үүд мэдээлэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад ирүүлсэн захидалдаа, төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Хилари Клинтонты халааг авах нь түүний хувьд нэр төрийн хэрэг юм гэж мэдэгджээ.

Тэрээр өөрийн хүч чадлаа дайчлан АНУ-ын эрх ашгийг олон улсын тавцанд эерэгээр  харуулах боломж байгаад итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр, түүнийг томилох ажиллагаа сунжирах нь ерөнхийлөгч Обама болон АНУ-ын эрх ашигт “хохиролтой бөгөөд өндөр зардалтай  “байж болох талтай гэдгээс сэрэмжилж байна гэжээ.

Райсын энэхүү шийдвэрийг бүгд найрамдах намын сенатчид сайшаан хүлээн авч байхад ардчилсан намынхан, ерөнхиийлөгч Обамагийн хамт харууслаа илэрхийлэв. ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар, өнөөдөр ерөнхийлөгч Райстай уулзахаар төлөвлөж байгаа аж.

АНУ-ын засаг захиргааны чухал албан туушаалуудын томилгоонууд  сенатаар батлагдсан байх ёстой. Харин бүгд найрамдах намын сенатчид Райсын нэрийг дэвшүүлэхэд эрс татгалзаж байгаа юм. Тэд түүнийг 2012 оны 9-р сарын Ливийн үйл явдлын шалгаантай холбогдуулан АНУ-ын олон нийтийг төөрөгдөлд оруулсанд буруутгадаг.