Лхагва гаригт БНАСАУ-ын хөөргөсөн пуужин нь эх газарт хянагддаггүй болж таархан шиг байна. Энэ тухай өнөөдөр японы телевизийн Эн-Эйч –Кей компанид АНУ-ын зэвсэгт хүчний командлалын төлөөлөгч уламжилжээ. Түүний ярьснаар, америкийн ажиглалтын тагнуулын албадууд тус төхөөрөмжийн эх дэлхийтэй мэдээлэл солилцсон ул мөрийг олоогүй байна.Ингэхдээ командлалын төлөөлөгч уг төхөөрөмжийг хиймэл дагуул гэж нэрлэхээс татгалзаж, энгийнээр “объект” гэж нэрлэв. Тэр цааш нь хэлэхдээ, бүхэлдээ бол энэхүү төхөөрөмжийн нислэг “тогтворгүй сэтгэгдэл төрүүлж байна ” гэжээ.