Тегераны МАГАТЭ болон Ираны төлөөлөгчдийн яриа хэлэлцээр эерэг санаачлагатай уур амьсгалд болж өнгөрсөн тухай мэдээллийн Фарс агентлаг уламжлав. Талууд 1-р сарын 17-нд яриа хэлэлцээрийн шинэ шатыг явуулахаар тохиролцов. МАГАТЭ-гийн дэргэдэх Ираны төлөөлөгч Али Асгар Солтание яриа хэлэлцээрийг идэвхи санаачлагатай болсон төдийгүй зарим зүйлүүд дээр дэвшилт гарсан гэжээ.МАГАТЭ -гийн шинжээчид цэргийн Парчи полигонд нэвтрэх боломж олгоно гэж төлөвлөж байв. Агентлагийн мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, Исламын БНУ нь цөмийн хөтөлбөртэй холбоотой ажлуудыг явуулж байгаа ажээ.

Өрнөдийнхөн Ираныг цөмийн зэвсэг боловсруулж байгаа гэж сэжиглэж байна. Гэтэл Иран цөмийн объектуулыг зөвхөн энхийн зорилгоор ашиглана гэж батласаар байна.