Өмнөд-Солонгосын тэнгисийн цэргийн хүчнийхэн умард солонгосын “Ынха-3” пуужингийн хэгсгүүдийг шар тэнгисээс гаргаж авлаа.Энэ ажлыг тэд БНАСАУ-ын пуужингийн технологийн талаар төсөөлөл  авах гэж хийжээ. Энэ тухай өнөөдөр Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас уламжлав. Эхний шатны үлдэгдлүүд нь өмнөд солонгосын Кунсан боомтоос баруун хэсэгт 160 км зайд олджээ. Тэнгисийн ёроолд найман цаг хайсны эцэст 7,6 метрийн урт 2,4 метр диаметртэй объектыг дээш нь татаж гаргажээ. Үүнийг Пхётхэк боомтод авачина гэж Батлан хамгаалах яам мэдээлэв.Өнгөрсөн лхагва гаригт НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг зөрчиж БНАСАУ нь пуужин хөөргөж, сансрын тойргийн замд хиймэл дагуул гаргасан . НҮБ-ын АЗ болон дэлхийн дийлэнхи орнууд Пхеьяны энэхүү үйлдлийг буруушаасан. Одоогийн байдлаар НҮБ-ын АЗ дээр БНАСАУ-ын үйл ажиллагаатай холбогдуулан зөвлөдөх уулзалтууд явагдаж байна. АНУ болон тэдний холбоотнууд БНАСАУ-ын эсрэг хоригуудыг чангатгахын төлөө байр суурьтай байна. Хятад улс НҮБ-ын үйл ажиллагаанууд нь Солонгосын хойгийн цаашдын асуудлыг хурцатгахгүй байлгахын тулд уг асуудалд ул суурьтай, болгоомжтой хандахыг шаардаж байна.