2013 оны 1-р сарын сүүлээр Түрк улс “Пэтриот” пуужингийн цогцолборыг цэргийн манаанд сирийн хил дээр байрлуулна. Энэ тухай Брюссельд Голландын ерөнхий сайд Марк Рютте НАТОГ-ийн ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт хийснийхээ дараа мэдэгдэв. Эвслийн удирдлагын гаргасан шийдвэрээр “Пэтриот” пуужингуудийг Голланд болон Германаас Түркийн өмнө зүгт шилжүүлэн байрлуулах ажээ. Пуужингуудад ажил үйлчилгээ хийхээр 760 цэргийн албан хаагчдыг Европоос ирүүлэх төлөвтэй байна.