ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов Сирийн сөрөг хүчнийхнийхнийг зэвсэгт мөргөлдөний явцад байгуулсан ялалтыг үгүйсгэхгүй. Сирийн засгийн газар нутаг дэвсгэрийнхээ хяналтыг улам их алдсаар байгааг ОХУ-ын Олон нийтийн танхимын хуралдаан дээр дипломат хүлээн зөвшөөрөв. Сирийн дайчдыг бэлтгэн сургаж, тэдэнд гаднаас зэвсэг нийлүүлж, өрнөдийнхний Сирийн хувьсгалын болон сөрөг хүчнийхний үндэсний эвслийг тус улсын хууль ёсны засгаар хүлээн зөвшөөрч байгаа нь тэдэнд улам итгэл төрүүлж байна. Нөгөөтэйгүүр, ОХУ-ын ГХЯ мэдэгдэлдээ, Сирид сөрөг хүчнийхэн ялалт байгуулсан тохиолдолд, мөргөлдөөн урт хугацаагаар үргэлжлэх бөгөөд асар их үр дагаварыг дагуулах болно гэжээ .