2013 онд дэлхий дахинд кибер дайралтуудын тоо эрс өснө. Бүр төрийн бүтцүүдийн захиалгатай зорилтот кампанит дайралтууд байна. Ийм утгатай дүгнэлтийг вирусын эсрэг “Касперскийн лаборатор” корпорацаас хийгээд байна. Харин АНУ-ын тагнуулын албадууд 20 жилийн дараа кибер дайралтууд нь дэлхийн орон зайд явагдана гэж урьдчилсан таамаг дэвшүүлж байна.

”Касперскийн лабораторын” шинжээчдийн үзэж байгаагаар, ирэх жил засгийн газрын байгууллагуудын болон бизнесийн томоохон компаниудын хаалттай мэдээллүүдийг хулгайлах нь мэдэгдэхүйц олширно. Кибер дайралтуудын байнд хамгийн чухал газрууд олонтоо орох болно, жишээ нь, орон сууцны дэд бүтцүүд болон тээвэр.

Google болон Facebook гэсэн сүлжээний олигархууд нь бодит цагийн дэглэмд маш их хэмжээний мэдээллүүдийг хянаж чадна. Нөгөөтэйгүүр, нийтийн аж ахуйн технологиудын эрчимтэй хөгжил өсөн нэмэгдэж байгаагийн ачаар засгийн газрууд иргэдийн хязгааргүй хяналт авах боломжтой болно. Гэхдээ иргэд эрх баригчдад хариу арга хэмжээ барих боломжтой юм.

IT салбар тэр чигээрээ бидний ойлгож байгаа нийгмийн мэдээллийн чиглэлийн хөгжлийн ойлголтоор одоо онцгой аюултай байдалд ороод байна гэж Мэдээлэл хамгаалах холбооны ерөнхийлөгч Геннадий Емельянов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд

«Яагаад гэвэл, чухамдаа энэхүү мэдээллийн нийгэмлэгийн дор дэбэрэх минийг тавьж байна. Хэрвээ бид үүнтэй адил хамгаалах арга хэмжээг авахгүй юм бол эцсийн дүнд ер бусын байдалд хүргэх болно. Тиймээс бид эдгээр мэдээллийн технологиудад дасаад ирэх үед, гэнэт ер бусын нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэж болохгүй. Жишээ нь хаа сайгүй гэрэл цахилгаангүй боллоо гээд төсөөлөөд үз дээ. Ийм маягийн дайралтуудын аюул нь санхүүгийн болон эдийн засагт хялбархан хийгдэдэг байна. Үүний тулд мэдээллийн технологийн сайн тархитай байхад л хангалттай ажээ» гэв.

АНУ-ын тусгай албаныхан Тагнуулын үндэсний зөвлөл рүү АНУ руу чиглэсэн кибер заналхийллийн тоймыг илгээжээ. The Los Angeles Times сонины уламжилснаар, “кибер орон зайд хамгийн заналхийлэлтэй объектоор“ Хятад шалгарчээ. Орос, Франц, Израиль болон бусад улсууд нь кибер тагнуул хийж байна, ингэхдээ БНХАУ шиг тийм итгэл алдасан, эрээ цээргүй биш. Юутай ч, америкийн компаниудаас өөрийн орны бизнесийг хөгжүүлэхийн тулд арилжааны нууцуудыг хулгайлах системтэй ажил Орос улс явуулж байгаагүй .

Нөгөөтэйгүүр,12-р сарын эхээр болж өнгөрсөн Олон улсын Cyber Security Asia 2012 чуулганд оролцогчид нь дэлхийн мэдээллийн технологийн салбарын тулгамдсан асуудал нь улс орнууд өөр хоорондоо кибер халдлага /кибер терроризм/ гэж юуг үзэхийг нарийн тохироогүйгээс болж байна гэдэг дээр санал нэгдсэн. Кибер дайнуудыг хийхийн тулд нилээд хэдэн орны засгийн газрууд хамгийн үр ашигтай хор хөнөөлтэй хөтөлбөрийг боловсруулахад ивээн тэтгэж байна.

Гэхдээ эдгээр боловсруулалтууд нь хожим вирусыг загварчлах чадвартай, өөрсдийн зорилгод ямарч хяналтгүй ашиглаж чадах алан хядагчдын гарт орохгүй гэсэн баталгаа бас үгүй.Тиймээс өнөөдөр өөрийн кибер сүлжээнд төөрөлдөх эрсдэл их бөгөөд соёл иргэншлийг ч тэр ганц товч дарж хаах боломжтой юм.