Өнөөдөр экологчдын тулгамдсан асуудлууд дэлхийн дулаарал болон озоны цоорхойгоор хязгаарлагдахгуй юм. Тэд цөлжилт нэмэгдэж байгаад нэг бус жил түгшүүр зарлаад байна. Жилээс жилд хөдөө аж ахуйд болон аж төрхөд тохирохгуй газар улам нэмэгдсээр байна. 1977 онд эхэлсэн НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хөтөлбөр хараахан мэдэгдэхүйц үр дүнгээ өгөөгүй л байна.

Жил бүр 40 сая орчим хүн экологийн дүрвэгсэд болж байна. Тэд ган гачигтай газраас тааламжтай цаг ууртай газар шилжин суурьшихыг оролдож байна. Сүүлийн жилүүдэд ийм төрлийн шилжин сууришиль  илүү олон болж байна. Эрдэмтдийн тооцоолсноор, хүний буруутай үйл ажиллагааны улмаас минут тутамд 23 га газарт цөлжилт явагдаж байна. Эдгээр нь уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйгаас болж байгаа төдийгүй, зохих ёсны нөхөн сэргээх ажлууд хийгдээгүйгээс болж байна.

Одоо үед цөлжилтөнд олон бүс нутгууд нэрвэгдээд байна. АНУ-д сөнөсөн бүсүүд байхад, азийн орнуудад ч бас бий болоод байна. Африк тивийн байдал хамгийн хүнд байна. Тэнд үржил шимгүй хөрс маш хурдтай нэмэгдэж байна. Цөлжилтөөс аврах нилээд хэдэн төслүүд байна, жишээ нь Чад нуур / Африкийн төв хэсэг/. Тэд бүгд цаасан дээр хатаж байна гэж Ази, Африкийн түүхийн асуудлын мэргэжилтэн Александр Воеводский тэмдэглээд

«Нууртай зэрэгцэн оршдог орнууд нь өөрийн нөөцөөр энэ асуудлыг шийдэж чадахгуй байна. Чад, Нигер, Нигерия өөрийн санхүүгийн боломжууд үгүй, тухайлбал, байдлыг засахын тулд Конгийн сав нутгаас нутгийн хойд хэсэг рүү голын усыг татах ажлыг хангах хэрэгтэй байлаа.Үүнд олон улсын хамтын нийгэмлэгийн туслалцаа хэрэгтэй, гэхдээ энэ нь шал өөр түвшингийн асуудал юм» гэлээ.

Энэхүү шалтгаанаар африкчууд цөлжилтөөс зугтаахаас өөр арга үгүй. Тэд одоохондоо амьтай байгаа газрууд руу нүүж байна. Үүнтэй холбоотой нийгмийн олон тулгамдсан асуудал үүсч байна.Жишээ нь ажилгүйдэл өсч байна. Үүнээс үүдээд гэмт хэргийн гаралт ч өсч байна. Амгалан тайван бүсүүд ийм их тооны хүмүүсийг хүлээж авахад бэлэн бус байна гэж Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн Нийгмийн болон улс төрийн судалгаа шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Светлана Тищенко хэлээд

«Усны болон гэрэл цахилгааны хэрэглээ нэмэгдэж байна. Ихэнхи орнуудад ус цэвэршүүлэх байгууламжууд нь ачааллыг даахгуй байна. Тэнд ус юүлэх систем төдийлөн хөгжөөгүй, хогийг устгаж чадахгуй байна.Хөдөөгийн нутгуудаар малчин ардуудын уламжлал соёлд “хэр олон үнээтэй байна,төдий чинээ баян” гэж тооцдог зарчим дээр суурилагдсан хэвээр байна.Үүний улмаас бэлчээр талхлагдаж, газрын хөрс үржил шимгүй болж байна» гэлээ.

Төв Азийг аваад үзье. Хэрвээ цөлжилт цаашид нэмэгдсээр байх юм бол тэндхийн нилээд хэдэн орнууд дан сөнөсөн газартай байх нь. Тэр үед экологийн дүрвэгсдийн урсгал улс орнуудын хилийг зад татах болно. Энэхүү үзэгдэлтэй улс төрчид, ард түмнүүд хэрхэн яаж тэмцэхийг төсөөлөхөд бэрх байна.