Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өчигдөр БНАСАУ-ын хиймэл дагуулыг тойрог замд гаргасан хүнд пуужингийн нэг хэсгийг илрүүлэв. Энэ нь түлшний сав гэж тэд үзсэн тухай Сеулд цэргийн удирдлагын төлөөлөгч японы сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүний хэслнээр 3 метр урт, 1,5 метр голчлолтой эд анги Өмнөд Солоногосын эрг хавийн нутгаас баруун Шар тэнгисийн ёроолд 80 метр гүнд байна. Түүнийг шинжлэн судлахаар дээшээ гаргах юм.Өнөөдөр энэ ажил хийж эхлэнэ. Энэ алхмыг Пхеньян эрс эсэргүүцэх бололтой гэж ажиглагчид үзэж байна.