Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хийж байгаа зургаан талт хэлэлцээг сэргээх нь зайлшгүй чухлыг Пхеньяний баллистик пуужингийн хөөргөлт харуулсан гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Хоёр Солоногос улс болон Хятад, Орос, АНУ, Япон зэрэг зургаан улсын хийж байгаа хэлэлцээг нэн даруй сэргээх асуудал дээр Хятад улс бүх талтай хамтран ажиллахад бэлэн байна гэж тэрээр онцлов.

БНАСАУ НҮБ-ын гишүүний хувьд НҮБ-ын АЗ-ийн зохих тогтоолыг хэрэгжүүлэх ёстой гэж Хун Лэй мэдэгдэв. Үүний хамт Пхеньян сансрын уудмыг энх тайван зорилгоор ашиглах эрхтэй. Гэвч НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор мөн эрхий нь хязгаарлсанд дипломат ажилтан анхаарлыг хандуулав. Түүнээс гадна БНАСАУ-ын пуужингийн хөөргөлт АЗ-ийн тогтоолыг шууд зөрчсэн гэж Хун Лэй хэлээгүй. Гэвч мөн тогтоолыг зөрчсэн гэж Орос улсыг оролцуулан бусад олон орон үзэж байна.