БНХАУ, АНУ хоёр эдийн засгийн санал зөрөлдөөнийг цаашид хурцатгахаас сэрэмжлэхийн тулд уламжлалт индэрийг ашиглана. 12-р сарын 18,19-нд Вашингтонд хятад-америкийн арилжаа, худалдааны комиссын хуралдаан болно. Энэ нь худалдаа-эдийн засгийн хүрээнд яриа хэлэлцээг дэмжих анхны механизмын нэг билээ. Тус механизмыг бүр 1989 онд анх ажиллуулж эхлэжээ.

Комиссын түрүүчийн бүх 22 хуралдаан амжилттай болсон гэж БНХАУ-ын арилжааны яамны төлөөлөгч Шэнь Даньян хэлэлцээний өмнө мэдэгдэв. Гэсэн ч эдгээр уулзалт дээр америкийн нарийн технологийг Хятад улсад нийлүүлэхэд ногдуулсан хязгаарыг арилгах гэсэн бүх оролдлого АНУ-ын хатуу байр сууринаас болж дампуурав. Хятадын хөрөнгө АНУ-д оруулах замд босгосон америкийн хааалтыг эвдэн буулгах гэсэн хятадын хүчин чармайлт ч үр дүнд хүрсэнгүй.

АНУ-аас хятадын эдийн засагт бараг 70 тэрбум доллар оруулсан байхад Хятад улсаас АНУ-д 10 тэрбумд хүрэхгүй хөрөнгө оруулсан гэж Шэнь Даньян мэдээлэв. Хятадын талын санал гомдолд АНУ-аас идэвхтэй хариулна гэдэгт Хятад улс найдаж байна гэж Шэнь Даньян мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажиллагааны үеэр Хятад улсыг түгшүүлсэн асуудлууд хурцдав. Тэр үед хоёр нэр дэвшэгч Хятад улсад хандан зах зээлийн дүрмээр ажиллагаа явуулж, юанийн ханшаар арга заль хийхээ болихийг уриалсан билээ.

Хуавэй, ZTE зэрэг хятадын хоёр алсын холбоо харилцааны компаниос АНУ-д тагнан турших ажиллагаа явуулсны эргэн тойрны хэрүүл маргаан цаг хугацааны хувьд давхцав. Үүний хариуд Хятад улс АНУ-ыг эсрэг уг яриагаа ширүүсгэсэн гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин үүнтэй холбогдуулан тэмдэглээд

«Талууд найрсаг бус үг яриа удаа дараа солилцсон. Байдлаас харахад ийм уур амьсгал хэвээр хадгалагдаж, харилцаа нь цаашид доройтож мэднэ» гэв.

2030 он гэхэд Хятадын эдийн засаг америкийнхээс тэргүүлж, дэлхийд хамгийн томд орно гэж АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөлөөс сануулсан явдал дээрх үнэлгээ зөв байгааг нотлон харуулав. Урьд өмнө ч ийнхүү таамаглаж байсан. Харин тагнуулын газраас таамаглалыг зарлан мэдээлсэн нь Хятад улсыг тогтоон барих бодлого улам хүчтэй болно гэсэн дохио хэмээн шинжээчид үзэж байна. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн шинжээч Алексей Воскресенский хэлэхдээ

«Нэгэн баримтад л үүнтэй холбогдуулан анхаарал тавих хэрэгтэй. Төрийн эдийн засаг, цэрэг, улс төрийн чиг бодлогын ирээдүйн чиг шугамыг  тодорхойлох АНУ-ын төрийн шинжлэлийн байгууллагаас илгээлтийг анх танилцуулсан юм. Тэгээд практик дүгнэлт хийнэ гэж үзэж болно. Илтгэлийг тус байгууллагаас тараасан явдал ингэж үзэх үндэс болсон» гэв.

АНУ Хятад улсыг тогтоон барихын тулд Дэлхийн худалдааны байгууллагын механизмыг идэвхтэй ашиглаж байна. Сүүлийн хоёр жилд Хятад улсаас экспортэд татаас олгож байна гэсэн ДХБ-д шилжүүлсэн АНУ-ын гомдолын тоо урьдын найман жилийнхтэй тэнцэж байна. ДХБ-ын Арбитражийн дээд комисс Хятад улсаас ховор төмөрлөгийн экспортын хувь хэмжээ тогтоосон, нарны зай хураагуурын худалдааг гаалиар ивээж байна, америкийн автомашины импортыг хзягаарлаж байна гэсэн АНУ-ын гурван санал гомдолыг анх удаа авч үзэж байна.

Хятад улс ч хөндлөнгийн шүүгчийн хувьд ДХБ-д арга буюу хандаж байна. Тус улсаас АНУ-д бараг 30 зарга мэдүүлжээ. АНУ өөрийн үйлдвэрлэгчдэд татаас олгож, ерийн цоожоос аваад автомашины дугуйн бүрээс хүртэл хятадын бүтээгдэхүүнийг америкийн зах зээлээс шахан зайлуулж байна гэж хятадын тал үзэж байна.

Ийм нөхцөлд Вашингтонд хятад-америкийн комиссын арилжаа, худалдааны комиссын хуралдаан протоколын арга хэмжээ төдий болж мэднэ. Гэсэн ч эдгээр хоёр тал гар барилцана: БНХАУ,АНУ хоёр худалдаа эдийн засгийн хүрээнд бие биеийнхээ гол түнш болсон юм. Эдгээр хоёр улсын бараа таваарын эргэлт өнгөрсөн онд 446, 6 тэрбум ам долларт хүрчээ. Үнэн сэтгэлээсээ гар барилцах нь эргэлзээгүй.