Хятад улсын ГХЯ өнөөдөр Зүүн-хятадын тэнгисийн маргаантай Сенкаку/хятдаар Дяоюйдао/ арлууд дээр БНХАУ ын эргүүлийн онгоц гарч ирэхийг хэвийн зүйл хэмээн нэрлэв. Яамны төлөөлөгч Хун Лэй Бээжин болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, үүнд онц ач холбогдол өгөхийн хэрэггүй гэж хэлснийг Интерфакс агентлаг мэдээндээ уламжлав. Японы усан онгоцнууд болон нисэх онгоцнууд нь маргаантай арлуудын ойролцоо гарч ирэх ёсгүй гэж Бээжин үзэж байна гэж дипломат мэдэгдэв.

Өмнө нь Японы ГХЯ маргаантай арлуудын бүсэд хятадын онгоц гарч ирсэнтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийлсэн. Өнөөдөр БНХАУ-ын эргүүлийн онгоц маргаантай арлууд дээгүүр нисч өнгөрчээ. Үүний дараа түгшүүрийн дохиогоор агаарт нилээд хэдэн Ф-15 сөнөөгч онгоцнууд хөөрчээ. Японы Батлан хамгаалах яамны тодруулгаар, агаарт найман онгоц хөөрсөн байв.

Сенкаку арлууд Зүүн-Хятадын тэнгисийн бүлэг арлууд бөгөөд Тайванаас 170 км зайтай. Энэхүү олтриг нь Япон Хятадын хоорондын дээр үеэс маргааж байгаа асуудал юм. Хүнгүй бүлэг арлууд нь Японы хяналтан дор байдаг, гэвч хятадын эрх баригчид бүлэг арлуудыг анх 1371 онд нээсэн бөгөөд хятадын түүхэн арлууд гэж үздэг ажээ. Гэсэн хэдий ч япон-хятадын дайны дараа, 1895 онд байгуулсан Симоносекскийн гэрээний дагуу уг арлууд нь Японы мэдэлд очсон байжээ. Саяхан Японы эрх баригчид таван арлын хувьдаа эзэмшигч япон гэр бүлээс гурвыг худалдаж авсан юм.